НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ
НИЙСЛЭЛИЙН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

“ЭЕРЭГ–ЭХ ОРОН” АЯНД 1730 ЦЭРГИЙН АЛБА ХААГЧ ХАМРАГДЛАА

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, Зэвсэгт Хүчний Жанжин Штабтай хамтран “Эерэг–Эх орон” сэдэвт аян хэрэгжүүлж, тус аяны хүрээнд өнөөдрийн байдлаар нийт 1730 цэргийн алба хаагчдад “Гэр бүлийн үнэ цэнэ”, “Эерэг сэтгэлгээг хөгжүүлцгээе” сэдэвт сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгууллаа. (дэлгэрэнгүй…)

АЛКОХОЛГҮЙ АМЬД ХӨГЖМИЙН ТОГЛОЛТ ХОЁР ДАХЬ УДААГАА БОЛЛОО

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, “Цацрах эгшиг” ТББ-тай хамтран “Бодитоор мэдэрье, эерэгээр харъя” уриатай алкохолгүй амьд хөгжмийн хоёр дахь удаагийн тоглолтыг энэ сарын 19-ний өдөр “Дээврийн хөндий” бүжгийн клубт зохион байгууллаа.
Тус тоглолтыг мэдээллийн технологийн “Yesuimind” ХХК, “REDD” бэлэн хувцасны дэлгүүр, “MUSIC WORLD” амьд хөгжмийн дэлгүүр, “Анхны алхам” гэрэл зургийн студи дэмжин хамтран ажилласан юм. (дэлгэрэнгүй…)

Хууль сурталчилах сургалтад хамрагдсан тухай

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар байгууллагын ажилтан, албан хаагчдыг чадавхжуулах, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх сургалтыг 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 10:00-11:00 цагийн хооронд Нийслэлийн Засаг захиргааны 5 дугаар байрны хурлын танхимд зохион байгуулав. (дэлгэрэнгүй…)

“ЭЕРЭГ–ЭХ ОРОН” АЯНД ЗХЖШ-ЫН 1593 АЛБА ХААГЧ ХАМРАГДЛАА

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, Зэвсэгт Хүчний Жанжин Штабтай хамтран “Эерэг–Эх орон” сэдэвт аян хэрэгжүүлж байгаа бөгөөд тус аяны хүрээнд 08 дугаар сарын 10-ны өдөр Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн алба хаагчдад “Гэр бүлийн үнэ цэнэ” сэдвээр сургалт зохион байгууллаа. (дэлгэрэнгүй…)

“НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО” СЭДЭВТ УУЛЗАЛТ БОЛЛОО

Дэлхийн Залуучуудын өдөр, Монголын Залуучуудын өдөр, нийслэлийн залуучуудын байгууллага үүсэж, хөгжсөний 95 жилийн ой, нийслэлийн хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын ивээл дор “Нийслэлийн хүүхэд, залуучуудын байгууллагын гурван үеийн хүндэтгэлийн чуулган”-ыг энэ сарын 25-ны өдөр нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, нийслэлийн Улаанбаатар чуулга ОНӨҮГ, 9 дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, дүүргүүдийн Залуучуудын хөгжлийн төв болон Монголын Хүүхэд, Залуучуудын Эвлэл хамтран зохион байгуулна.   (дэлгэрэнгүй…)

1 5 6 7 8 9 20