НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ
НИЙСЛЭЛИЙН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

Хууль сурталчилах сургалтад хамрагдсан тухай

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар байгууллагын ажилтан, албан хаагчдыг чадавхжуулах, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх сургалтыг 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 10:00-11:00 цагийн хооронд Нийслэлийн Засаг захиргааны 5 дугаар байрны хурлын танхимд зохион байгуулав.

Тус сургалтад нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын Захиргааны хэлтсийн дарга Н.Мандуул Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн талаар мэдээлэл хийж, албан хаагчдын сонирхсон асуултад хариулт, зөвлөгөө өгөв.