Сүүлд нэмэгдсэн
“Эерэг өөрчлөлт-Эмэгтэйчүүдийн оролцоо” хэлэлцүүлэг боллоо
Сайн дурын ажил хийдэг залуусыг төрөөс үнэлэх, олон нийтэд таниулах хөгжлийн төви...
Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын номын санч нарын мэргэжлийн ур чадварыг дээ...
Мэдээллийн технологийн чиглэлээр өндөр цалинтай 500 ажлын байр зарлалаа
НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хороо шинэ гишүүн сонгон шалгаруулж байна
“МОНГОЛЫН МИСТЕР 2019” УАШТ ЭНЭ САРЫН 12-НД БОЛНО
“ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО-ХОТЫН ХӨГЖИЛД” Хакатон уралдааны шилдгүүд шалгарлаа
“Залуучуудын оролцоо-хотын хөгжилд” шинэ санаа, шилдэг технологи шалгаруулах ха...
Эерэг хандлагыг төлөвшүүлэх, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх цогц сургалт зохи...
ЗАЛУУЧУУДЫГ ЭЕРЭГ ХАНДЛАГАД УРИАЛСАН ЦОГЦ СУРГАЛТУУД ЭХЭЛЛЭЭ
Төсөл хөтөлбөрүүд
2019 оны 3 сарын 19 | 14:54
Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар “Сайн дурынхны хөгжлийн төв” төрийн бус байгууллагатай хамтран “Нийслэлийн залуучуудын сайн дурын хөгжлийн төв”-ийг албан ёсоор нээж хоёр тал гэрээнд гарын үсэг зуран баталгаажууллаа.
Уг төв залуучуудын сайн дурын ажлыг дэмжих, тэдний оролцоог нэмэгдүүлэх, тусч соёлыг дэлгэрүүлэх, эерэг хандлагатай, бүтээлч иргэдийг төлөвшүүлэх зорилготой юм.
Нийслэлийн залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир:
“Бид “Сайн дурынхны хөгжлийн төв”-тэй хамтран шинэ төв нээхээр ийнхүү гэрээ байгуулж байна. Энэ нь төрийн болон ТББ-тай хамтран хийж буй анхны ажил маань юм. Тус төв нь сайн дурын ажил хийж буй залуучуудыг төрөөс үнэлэх, олон нийтэд таниулах, алдаршуулах үйл ажиллагааг хуулийн хүрээнд хийнэ.
Нийслэлийн засаг захиргааны 5-р байрны (Улаанбаатар чуулгын) Б блокийн хоёр давхарт үйл ажиллагаа явуулах уг төвийг “Сайн дурынхны хөгжлийн төв” ТББ бие даан авч явна. Нийслэлийн залуучуудын хөгжлийн газраас үнэ төлбөргүй байр ашиглуулж материаллаг туслалцаа үзүүлж байгаа юм” хэмээн ярилаа.
“Сайн дурынхны хөгжлийн төв” ТББ-ын гүйцэтгэх захирал М.Бямбабат:
“Сайн дурынхны хөгжлийн төв нь 2009 онд байгуулагдсан, нийгэмд үйлчилдэг ашгийн бус, төрийн бус байгууллага ч 2016 оноос албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
Одоогийн байдлаар манайд 15-25 насны хүүхэд залуучууд ирж оролцдог. Манай байгууллага нь сайн дурын ажлыг зөвхөн мөнгөн болон материаллаг хандив өгөх гэж үзэлгүй хүмүүст эерэг хандлага түгээж, нийгэмдээ хувь нэмрээ оруулах залуучуудыг дэмжих зорилготой юм. Бид хоёр ч удаа 500 хүнийг хамарсан судалгаа хийхэд, тэдний 90 гаруй хувь нь сайн дурын ажил хийх сонирхолтойг нь мэдсэн. Тиймээс хийж буй ажил маань нийгэмд түгэж, тогтмол үйл ажиллагаа болох боломжтой юм” хэмээв.
Хүмүүнлэгийн болон сайн дурын ажилд оролцох, нийгэмд өөрийн хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэлтэй залуучуудад “Нийслэлийн залуучуудын сайн дурын хөгжлийн төв”-ийн үүд үргэлж нээлттэй байх болно.