НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ
НИЙСЛЭЛИЙН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

ЗАЛУУЧУУДЫГ ЭЕРЭГ ХАНДЛАГАД УРИАЛСАН ЦОГЦ СУРГАЛТУУД ЭХЭЛЛЭЭ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Залуучуудад иргэний ёс суртахууныг төлөвшүүлэх, авьяас чадварыг хөгжүүлэх, чөлөөт цагийн орчин нөхцөл бүрдэнэ.    Нийслэлийн хөгжил тохижилтод залуучуудын санаачилга, оролцоог дэмжих тогтолцоо бүрдэж эрүүл чийрэг оюунлаг, бүтээлч залуус манлайлсан хот” болох зорилтыг дэвшүүлсэн бөгөөд тус зорилтын хүрээнд нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар “Нийслэлийн залуучуудын баримтлах 10 зөв дадал”, “Мэргэжил бүхэн сайхан”, “Хорт зуршлаас урьдчилан сэргийлэх” аяныг зохион байгуулж байна. Тус аянуудын хүрээнд өсвөр үе, залуучуудад их хотын соёл, эерэг хандлага төлөвшүүлэх, хорт зуршил, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл өгч, ирээдүйн ажил мэргэжлээ оновчтой сонгоход дэмжлэг үзүүлэх зорилготой цогц сургалтад өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй цогцолбор сургуулийн ахлах ангийн 150 сурагчдыг хамруулав. Дээрх цогц сургалтуудыг дүүргүүдийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний Төв, “Эрдэнэ тав” ТББ, “Эерэг тэмүүлэл” ТББ –тай хамтран, нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг хамруулахаар төлөвлөн ажиллаж байна гэж. нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ