Нийслэлийн Залуучуудын хөгжлийг дэмжих төвийн товч танилцуулга
Залуучуудын чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх хобби клубуудыг дэмжих, залуучуудыг мэдээллийн технологи болон гадаад хэлэнд мэргэшүүлэх, гарааны бизнесийг дэмжих оффис, компьютер интернет үйлчилгээгээр үнэ төлбөргүй хангахаас гадна БНСУ-ын мэдээллийн технологийн тэргүүлэх чиглэлийн аж ахуйн нэгжүүдтэй холбож, ажлын захиалгаар хангаж “Аутсорсинг” тогтолцоог бий болгон ажиллаж байна.
Манай төвөөр дамжиж бойжсон залуучууд БНСУ-ын 8 аж ахуйн нэгжийн аутсорсинг захиалгыг тогтвортой гүйцэтгэж байгаа бөгөөд цаашид энэ тоог нэмэгдүүлэх бүрэн бололцоотой. Энэ сар манай төвөөр дамжсан 4 залуу БНСУ-ын мэдээллийн технологийн компанид ажиллахаар болсныг танилцуулахад таатай байна.
Монгол Улсын ирээдүйг мэдлэг дээр суурилсан эдийн засгийн хөгжил авч явах тул залуучуудаа JAVA, Web designer, Web developer, Wed administrator зэрэг 1-3 сарын сертификаттай сургалтад үнэ төлбөргүй хамруулж байна.
Microsoft-ийн сертификатын шалгалтын төлбөрийг дэмжих, бизнес инкубатор төв сарын 440,000 төгрөгийн дэмждэг үзүүлж ажиллаж байна.
Энэхүү төслийг БНСУ-ын КОЙКА-гийн санхүүжилтээр MKIT Educational Center сургалтын төвтэй хамтран Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар хэрэгжүүлж буй бөгөөд БНСУ-ын мэдээллийн технологийн хэд хэдэн аж ахуйн нэгжүүд тус төслийг дэмжиж хамтран ажиллаж байгаа юм.
Залуучуудын хөгжлийг дэмжих, хөгжих боломжийг бүрдүүллээ. Бүх сургалтууд нь үнэ төлбөргүй явагдаж байна. Одоо манай залуучууд хичээх л үлдлээ. Манайд ирээрэй!
Нийслэлийн Засаг захиргааны 5 дугаар байрны Б блок, 2 давхарт НИЙСЛЭЛИЙН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР