Сүүлд нэмэгдсэн
“Эерэг өөрчлөлт-Эмэгтэйчүүдийн оролцоо” хэлэлцүүлэг боллоо
Сайн дурын ажил хийдэг залуусыг төрөөс үнэлэх, олон нийтэд таниулах хөгжлийн төви...
Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын номын санч нарын мэргэжлийн ур чадварыг дээ...
Мэдээллийн технологийн чиглэлээр өндөр цалинтай 500 ажлын байр зарлалаа
НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хороо шинэ гишүүн сонгон шалгаруулж байна
“МОНГОЛЫН МИСТЕР 2019” УАШТ ЭНЭ САРЫН 12-НД БОЛНО
“ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО-ХОТЫН ХӨГЖИЛД” Хакатон уралдааны шилдгүүд шалгарлаа
“Залуучуудын оролцоо-хотын хөгжилд” шинэ санаа, шилдэг технологи шалгаруулах ха...
Эерэг хандлагыг төлөвшүүлэх, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх цогц сургалт зохи...
ЗАЛУУЧУУДЫГ ЭЕРЭГ ХАНДЛАГАД УРИАЛСАН ЦОГЦ СУРГАЛТУУД ЭХЭЛЛЭЭ
Төсөл хөтөлбөрүүд
2018 оны 8 сарын 21 | 12:58

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, “Цацрах эгшиг” ТББ-тай хамтран “Бодитоор мэдэрье, эерэгээр харъя” уриатай алкохолгүй амьд хөгжмийн хоёр дахь удаагийн тоглолтыг энэ сарын 19-ний өдөр “Дээврийн хөндий” бүжгийн клубт зохион байгууллаа.
Тус тоглолтыг мэдээллийн технологийн “Yesuimind” ХХК, “REDD” бэлэн хувцасны дэлгүүр, “MUSIC WORLD” амьд хөгжмийн дэлгүүр, “Анхны алхам” гэрэл зургийн студи дэмжин хамтран ажилласан юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Нийслэлийн Залуучууд” дэд хөтөлбөрийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 158 дугаар тогтоолоор батлуулсан бөгөөд тус хөтөлбөрийн 2.2.4-т “Залуучуудын амралт, чөлөөт цаг өнгөрүүлэх орчин нөхцөл, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” зорилтын хүрээнд соёл, урлагийн шинэ хамтлаг, дуучин залуучуудыг дэмжих, тэдний уран бүтээлийг олон нийтэд сурталчлан таниулах, чөлөөт цагаа зөв боловсон, эрүүл орчинд өнгөрөөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор энэхүү тоглолтыг зохион байгуулсан юм.
Хорт зуршлаас татгалзахад уриалж буй тус тоглолтод поп, метал, альтернатив, панк болон рок урсгалын шинэ залуу 6 хамтлаг өөрсдийн санаачилгаар оролцож, нийт 100-аад залуучууд үзэж, сонирхсон бөгөөд зорилтот бүлгийн залуучууд энэхүү тоглолтыг үнэ төлбөргүй үзлээ.
