НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ
НИЙСЛЭЛИЙН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

1,5-2 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ ЖОЛООЧИЙН АЖЛЫН БАЙРАНД БҮРТГҮҮЛЖ, АМЖИЛТТАЙ СУРАЛЦСАН ЗАЛУУЧУУД АЖЛЫН ТОМИЛОЛТОО ГАРДАН АВЛАА

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, “Монгол Тээвэр Нэгдэл” ХХК-тай байгуулсан Санамж бичгийн хүрээнд хүнд даацын автомашины жолоочийн ажлын байранд бүртгүүлэн, хувь хүний хөгжлийн цогц сургалтад бүрэн хамрагдсан залуучуудад батламж гардуулж, ажлын томилолтыг олгож эхэллээ. (дэлгэрэнгүй…)

ЧД-ийн “Залуучуудын хөгжлийг дэмжих төв” мэдээллийн технологийн нарийн мэргэжил олгох сургалтын төвтэй боллоо

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар “Залуучуудын хөгжлийг дэмжих төв”-ийг 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр нээж, тус төвийн дэргэд БНСУ-ын Засгийн газрын агентлаг,  Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA)-ын санхүүжилттэй “Эм Кэй Ай Ти” (“MKIT”) мэдээллийн технологийн сургалтын төв байгуулж, 2017 оноос өнөөдрийг хүртэл нийт 2,638 залуучууд суралцах хүсэлтээ өгч, бүртгүүлсэн бөгөөд сургалт явуулах орчны хүртээмжээс хамааран 1,835 залуучуудыг мэдээллийн технологийн сургалтын төвд хамруулснаас 611 нь амжилттай төгсөж, 20 иргэнийг инкубатор төвөөр дамжуулан бойжуулж, 45 залуучуудыг ажлын байранд холбож өгсөн. (дэлгэрэнгүй…)

ЖОЛООЧИЙН АЖЛЫН БАЙРАНД БҮРТГҮҮЛСЭН ИРГЭДИЙГ СУРГАЛТАД ХАМРУУЛЖ БАЙНА

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, Монгол Улсын тээврийн салбарт тэргүүлж буй үндэсний 17 компанийн гишүүнчлэлтэй “Монгол Тээвэр Нэгдэл” ХХК-тай байгуулсан Санамж бичгийн хүрээнд С,Е ангиллын жолооны үнэмлэхтэй, мэргэшсэн жолоочийн ажлын байрны бүртгэлийг долоодугаар сарын 16-20-ны өдрүүдэд зохион байгуулсан юм. (дэлгэрэнгүй…)

“ЭЕРЭГ–ЭХ ОРОН” АЯНД ЗХЖШ-ЫН 1560 АЛБА ХААГЧ ХАМРАГДЛАА

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, Зэвсэгт Хүчний Жанжин Штабтай хамтран хэрэгжүүлж буй “Эерэг–Эх орон” сэдэвт аяны хүрээ өнөөдөр Зэвсэгт хүчний 084, 124 дүгээр ангийн 160 алба хаагчдад “Гэр бүлийн үнэ цэнэ” сэдвээр сургалт зохион байгууллаа. (дэлгэрэнгүй…)

АЛКОХОЛГҮЙ АМЬД ХӨГЖМИЙН ТОГЛОЛТ ЭНЭ САРЫН 28-НД БОЛНО

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 158 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн Залуучууд” дэд хөтөлбөрийн 2.2.4-т “Залуучуудын амралт, чөлөөт цаг өнгөрүүлэх орчин нөхцөл, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” зорилтын хүрээнд соёл, урлагийн шинэ хамтлаг, дуучин залуучуудыг дэмжих, тэдний уран бүтээлийг олон нийтэд сурталчлан таниулах, чөлөөт цагаа зөв боловсон, эрүүл орчинд өнгөрөөх (дэлгэрэнгүй…)

1 7 8 9 10 11 20