НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ
НИЙСЛЭЛИЙН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

“ЭЕРЭГ–ЭХ ОРОН” АЯНД ЗХЖШ-ЫН 1560 АЛБА ХААГЧ ХАМРАГДЛАА

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, Зэвсэгт Хүчний Жанжин Штабтай хамтран хэрэгжүүлж буй “Эерэг–Эх орон” сэдэвт аяны хүрээ өнөөдөр Зэвсэгт хүчний 084, 124 дүгээр ангийн 160 алба хаагчдад “Гэр бүлийн үнэ цэнэ” сэдвээр сургалт зохион байгууллаа.
Залуучуудад гэр бүлийн тогтвортой харилцааг хэрхэн бий болгох, гэр бүлийн гишүүдийн хүлээх үүрэг, хариуцлага, хүүхдийн хөгжил, төлөвшилд гэр бүлийн харилцаа хэрхэн нөлөөлөх нь, бэрхшээлийг даван туулах чадвар, асуудлыг эерэгээр шийдэх гарцыг олох, эерэг хандлагыг төлөвшүүлэх сэдвээр нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын Захиргааны хэлтсийн дарга Н.Мандуул мэдээлэл өгсөн юм.
“Эерэг–Эх орон” аяны хүрээнд Зэвсэгт Хүчний Жанжин Штабын 1560 алба хаагчдыг “Гэр бүлийн үнэ цэнэ”, “Эерэг сэтгэлгээг хөгжүүлцгээе” сэдэвт сургалт, нөлөөллийн ажилд 2018 оны 06 дугаар сараас эхлэн хамруулав.
Монгол Улсын хөгжлийн тулгуур болсон залуучуудад эерэг хандлага төлөвшүүлж, нийгмийн сэтгэл зүйд давамгайлсан сөрөг уур амьсгалыг өөрчлөх, ёс суртахуун, хариуцлага, харилцааны эерэг соёлыг нэмэгдүүлэх, гэр бүлийн боловсрол олгох зорилгоор энэхүү сургалтыг 2018 оны 10 дугаар сар хүртэл Зэвсэгт Хүчний Жанжин Штабтай хамтран Улаанбаатар хүрээний цэргийн ангиудад зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.