Сүүлд нэмэгдсэн
“Эерэг өөрчлөлт-Эмэгтэйчүүдийн оролцоо” хэлэлцүүлэг боллоо
Сайн дурын ажил хийдэг залуусыг төрөөс үнэлэх, олон нийтэд таниулах хөгжлийн төви...
Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын номын санч нарын мэргэжлийн ур чадварыг дээ...
Мэдээллийн технологийн чиглэлээр өндөр цалинтай 500 ажлын байр зарлалаа
НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хороо шинэ гишүүн сонгон шалгаруулж байна
“МОНГОЛЫН МИСТЕР 2019” УАШТ ЭНЭ САРЫН 12-НД БОЛНО
“ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО-ХОТЫН ХӨГЖИЛД” Хакатон уралдааны шилдгүүд шалгарлаа
“Залуучуудын оролцоо-хотын хөгжилд” шинэ санаа, шилдэг технологи шалгаруулах ха...
Эерэг хандлагыг төлөвшүүлэх, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх цогц сургалт зохи...
ЗАЛУУЧУУДЫГ ЭЕРЭГ ХАНДЛАГАД УРИАЛСАН ЦОГЦ СУРГАЛТУУД ЭХЭЛЛЭЭ
Төсөл хөтөлбөрүүд
2018 оны 7 сарын 25 | 15:17

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар “Залуучуудын хөгжлийг дэмжих төв”-ийг 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр нээж, тус төвийн дэргэд БНСУ-ын Засгийн газрын агентлаг, Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA)-ын санхүүжилттэй “Эм Кэй Ай Ти” (“MKIT”) мэдээллийн технологийн сургалтын төв байгуулж, 2017 оноос өнөөдрийг хүртэл нийт 2,638 залуучууд суралцах хүсэлтээ өгч, бүртгүүлсэн бөгөөд сургалт явуулах орчны хүртээмжээс хамааран 1,835 залуучуудыг мэдээллийн технологийн сургалтын төвд хамруулснаас 611 нь амжилттай төгсөж, 20 иргэнийг инкубатор төвөөр дамжуулан бойжуулж, 45 залуучуудыг ажлын байранд холбож өгсөн.
Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсээс мэдээллийн технологийн нарийн мэргэжил эзэмших хүсэл сонирхолтой, дүүргийнхээ залуучуудад зориулан 10 компьютер бүхий сургалтын төвийг нээж, компьютерийн үндсэн хэрэглээний 6 төрөлт хичээлийг өнөөдрөөс эхлэн явуулах бөгөөд “MKIT” сургалтын төвийг жишиг болгон, тус сургалтын төвийн хичээлийн хөтөлбөрийг бүрэн нэвтрүүлж ажиллах юм.
Энэхүү үйл ажиллагааг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын Захиргааны хэлтсийн дарга Н.Мандуул, Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга М.Цэцэгээ нар нээсэн бөгөөд мэдээллийн технологийн сургалтад хамрагдаж, “A” үнэлгээтэй төгссөн залуучууд “Бизнес инкубатор төв”-д элсэж, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжтой.



Мөн Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтсийн дэргэдэх “Залуучуудын хөгжлийн төв”-д өнөөдрөөс эхлэн амьдрах ухаан, хувь хүний хөгжил болон түүхэн сэдэвт 100 номтой уншлагын танхим, шатар, даам, хөгжим сонирхогчдын клубүүд ажиллаж эхэлнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг 99071401 утаснаас лавлана уу.