НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ
НИЙСЛЭЛИЙН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

ЗАЛУУЧУУДАД ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР ҮЙЛЧЛЭХ ФИТНЕСС ТӨВ ХОЁРООР НЭМЭГДЛЭЭ

Монгол улсын Залуучуудын өдрийг тохиолдуулан нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс болон Залуучуудын хөгжлийн төвтэй хамтран 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа “Баян-Оргил”, “Бумба-Од” фитнесс клубүүдийг “Залуучуудын хөгжлийг дэмжигч байгууллага”-аар тодруулан батламж олгов. (дэлгэрэнгүй…)

ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН САР” АЯН ЭНЭ САРЫН 24-ӨӨС ЭХЭЛНЭ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны А/218 тоот тушаалаар Залуучуудын хөгжлийн сар аяныг 08 дугаар сарын 24-ний өдрөөс 09 дүгээр сарын 25-ны өдрүүдийн хооронд зохион байгуулахаар баталж, энэхүү сарын хугацаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, 21 аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон олон улсын байгууллага, иргэний нийгмийн төлөөлөл байгууллагууд нийт 24 үйл ажиллагааг хамтран зохион байгуулахаар боллоо. (дэлгэрэнгүй…)

“ЭЕРЭГ–ЭХ ОРОН” АЯНД 1730 ЦЭРГИЙН АЛБА ХААГЧ ХАМРАГДЛАА

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, Зэвсэгт Хүчний Жанжин Штабтай хамтран “Эерэг–Эх орон” сэдэвт аян хэрэгжүүлж, тус аяны хүрээнд өнөөдрийн байдлаар нийт 1730 цэргийн алба хаагчдад “Гэр бүлийн үнэ цэнэ”, “Эерэг сэтгэлгээг хөгжүүлцгээе” сэдэвт сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгууллаа. (дэлгэрэнгүй…)

АЛКОХОЛГҮЙ АМЬД ХӨГЖМИЙН ТОГЛОЛТ ХОЁР ДАХЬ УДААГАА БОЛЛОО

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, “Цацрах эгшиг” ТББ-тай хамтран “Бодитоор мэдэрье, эерэгээр харъя” уриатай алкохолгүй амьд хөгжмийн хоёр дахь удаагийн тоглолтыг энэ сарын 19-ний өдөр “Дээврийн хөндий” бүжгийн клубт зохион байгууллаа.
Тус тоглолтыг мэдээллийн технологийн “Yesuimind” ХХК, “REDD” бэлэн хувцасны дэлгүүр, “MUSIC WORLD” амьд хөгжмийн дэлгүүр, “Анхны алхам” гэрэл зургийн студи дэмжин хамтран ажилласан юм. (дэлгэрэнгүй…)

Хууль сурталчилах сургалтад хамрагдсан тухай

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар байгууллагын ажилтан, албан хаагчдыг чадавхжуулах, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх сургалтыг 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 10:00-11:00 цагийн хооронд Нийслэлийн Засаг захиргааны 5 дугаар байрны хурлын танхимд зохион байгуулав. (дэлгэрэнгүй…)

1 4 5 6 7 8 17