НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ
НИЙСЛЭЛИЙН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

ЗАЛУУЧУУДАД ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР ҮЙЛЧЛЭХ ФИТНЕСС ТӨВ ХОЁРООР НЭМЭГДЛЭЭ

Монгол улсын Залуучуудын өдрийг тохиолдуулан нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс болон Залуучуудын хөгжлийн төвтэй хамтран 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа “Баян-Оргил”, “Бумба-Од” фитнесс клубүүдийг “Залуучуудын хөгжлийг дэмжигч байгууллага”-аар тодруулан батламж олгов.

Тус фитнесс клубүүд нь нийслэлийн залуучуудад ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд 30-50 хувь хүртэл хөнгөлөлттэй үнээр үйлчлэх юм.
Ингэснээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Нийслэлийн залуучууд” дэд хөтөлбөрийн 2.2.4 дэх заалт “Залуучуудын амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх хөгжлийн орчин, үйлчилгээг шинээр нэвтрүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэх” зорилтын хүрээнд залуучуудыг биеийн тамир спортоор хичээллэхийг дэмжих, иргэдийг хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, эрүүл амьдарлын дадлыг хэвшүүлэх зорилгоор нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас санаачлан, хэрэгжүүлж буй залуучуудад хөнгөлөлттэй үйлчлэх фитнесс клубүүдийн тоо хоёроор нэмэгдэж, 22 боллоо.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг

Баян-Оргил фитнэес клуб: 99998609

Бумба-Од фитнес клуб:76030606, 99062660