НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ
НИЙСЛЭЛИЙН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

“БОДИТООР МЭДЭРЬЕ, ЭЕРГЭЭР ХАРЪЯ” УРИАТАЙ АЛКОХОЛГҮЙ АМЬД ХӨГЖМИЙН ТОГЛОЛТ БОЛЛОО

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар,  “Цацрах эгшиг” ТББ-тай  хамтран нийслэлийн “Улаанбаатар чуулга” ОНӨҮГ, мэдээллийн технологийн “Yesuimind” ХХК-ийн дэмжлэгтэйгээр энэ сарын 28-ны өдөр нийслэлийн Улаанбаатар чуулгын Их танхимд “Бодитоор мэдэрье, эерэгээр харъя” уриатай алкохолгүй амьд хөгжмийн тоглолтыг зохион байгууллаа. (дэлгэрэнгүй…)

“Эерэг-Эх орон” аяны хүрээнд Зэвсэгт хүчний 119, 120, 326 дугаар ангиудад сургалт зохион байгууллаа

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, Зэвсэгт Хүчний Жанжин Штабтай хамтран хэрэгжүүлж буй “Эерэг–Эх орон” сэдэвт аяны хүрээнд өнөөдөр Зэвсэгт хүчний 119, 120, 326  дугаар ангийн 130 алба хаагчдад “Гэр бүлийн үнэ цэнэ” сэдвээр сургалт зохион байгууллаа. (дэлгэрэнгүй…)

1,5-2 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ ЖОЛООЧИЙН АЖЛЫН БАЙРАНД БҮРТГҮҮЛЖ, АМЖИЛТТАЙ СУРАЛЦСАН ЗАЛУУЧУУД АЖЛЫН ТОМИЛОЛТОО ГАРДАН АВЛАА

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, “Монгол Тээвэр Нэгдэл” ХХК-тай байгуулсан Санамж бичгийн хүрээнд хүнд даацын автомашины жолоочийн ажлын байранд бүртгүүлэн, хувь хүний хөгжлийн цогц сургалтад бүрэн хамрагдсан залуучуудад батламж гардуулж, ажлын томилолтыг олгож эхэллээ. (дэлгэрэнгүй…)

ЧД-ийн “Залуучуудын хөгжлийг дэмжих төв” мэдээллийн технологийн нарийн мэргэжил олгох сургалтын төвтэй боллоо

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар “Залуучуудын хөгжлийг дэмжих төв”-ийг 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр нээж, тус төвийн дэргэд БНСУ-ын Засгийн газрын агентлаг,  Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA)-ын санхүүжилттэй “Эм Кэй Ай Ти” (“MKIT”) мэдээллийн технологийн сургалтын төв байгуулж, 2017 оноос өнөөдрийг хүртэл нийт 2,638 залуучууд суралцах хүсэлтээ өгч, бүртгүүлсэн бөгөөд сургалт явуулах орчны хүртээмжээс хамааран 1,835 залуучуудыг мэдээллийн технологийн сургалтын төвд хамруулснаас 611 нь амжилттай төгсөж, 20 иргэнийг инкубатор төвөөр дамжуулан бойжуулж, 45 залуучуудыг ажлын байранд холбож өгсөн. (дэлгэрэнгүй…)

ЖОЛООЧИЙН АЖЛЫН БАЙРАНД БҮРТГҮҮЛСЭН ИРГЭДИЙГ СУРГАЛТАД ХАМРУУЛЖ БАЙНА

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, Монгол Улсын тээврийн салбарт тэргүүлж буй үндэсний 17 компанийн гишүүнчлэлтэй “Монгол Тээвэр Нэгдэл” ХХК-тай байгуулсан Санамж бичгийн хүрээнд С,Е ангиллын жолооны үнэмлэхтэй, мэргэшсэн жолоочийн ажлын байрны бүртгэлийг долоодугаар сарын 16-20-ны өдрүүдэд зохион байгуулсан юм. (дэлгэрэнгүй…)

1 6 7 8 9 10 17