Сүүлд нэмэгдсэн
“Эерэг өөрчлөлт-Эмэгтэйчүүдийн оролцоо” хэлэлцүүлэг боллоо
Сайн дурын ажил хийдэг залуусыг төрөөс үнэлэх, олон нийтэд таниулах хөгжлийн төви...
Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын номын санч нарын мэргэжлийн ур чадварыг дээ...
Мэдээллийн технологийн чиглэлээр өндөр цалинтай 500 ажлын байр зарлалаа
НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хороо шинэ гишүүн сонгон шалгаруулж байна
“МОНГОЛЫН МИСТЕР 2019” УАШТ ЭНЭ САРЫН 12-НД БОЛНО
“ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО-ХОТЫН ХӨГЖИЛД” Хакатон уралдааны шилдгүүд шалгарлаа
“Залуучуудын оролцоо-хотын хөгжилд” шинэ санаа, шилдэг технологи шалгаруулах ха...
Эерэг хандлагыг төлөвшүүлэх, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх цогц сургалт зохи...
ЗАЛУУЧУУДЫГ ЭЕРЭГ ХАНДЛАГАД УРИАЛСАН ЦОГЦ СУРГАЛТУУД ЭХЭЛЛЭЭ
Төсөл хөтөлбөрүүд
2018 оны 2 сарын 23 | 17:18

Өсвөр үе, залуучууд хорт зуршлын нөлөөнд автах нь нийгмийн тулгамдсан асуудлуудын нэг болж байна. Тиймээс нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар “Нийслэлийн залуучууд” дэд хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, их, дээд сургуулийн оюутан, залуучуудад зориулж, согтууруулах ундаа хорт зуршлаас урьдчилан сэргийлэх талаар нөлөөллийн ажил зохион байгуулахаар төлөвлөсөний дагуу Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвтэй 2018 онд хамтран ажиллах гэрээ байгуулсан талаар нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, СЭМҮТ-ийн их эмч Ж.Гантулга, хүүхэд, өсвөр үеийн асуудал хариуцсан мэргэжилтэн, их эмч Т. Мандхай нар өнөөдөр мэдээлэл хийлээ. (дэлгэрэнгүй…)
2018 оны 2 сарын 23 | 15:11
2018 оны 2 сарын 23 | 15:03

Өсвөр үе залуучуудын хорт зуршлын хэрэглээ нэмэгдэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвтэй /СЭМҮТ/ хамтран өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. (дэлгэрэнгүй…)
2018 оны 1 сарын 11 | 10:33

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2017 оны А/918 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар 2018 оны хамгийн эхний эерэг хандлага төлөвшүүлэх сургалтыг Засаг захиргааны анхан шатны нэгж болох нийслэлийн Баянгол, Сүхбаатар, Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүдийн 23 хороодын хэсгийн ахлагч нарт зохион байгууллаа.
Сургалтын үеэр Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, “Эрдэнэ тав баг” ТББ-ын тэргүүн Н.Энхбаатар нар лекц тавин, хэсгийн ахлагч нартай цаашид хэрхэн хамтарч ажиллаж, залуучуудын эерэг хандлагыг нэмэгдүүлэх талаар санал бодлоо солилцов.
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар 2018 онд нийслэлийн 9 дүүргийн 152 хороонд “эерэг элч”-тэй болж тэднээр дамжуулан хороо бүрт хүрч ажиллахаар төлөвлөж байна.
2017 оны 12 сарын 28 | 15:05
“Лантуун дохио" ТББ-ыг үүсгэн байгуулсан анхны 4 гишүүдийг багаар нь “Нийслэлийн шилдэг залуу" шагналд өргөмжилж, иргэдийн сайн дурын хандив, тусч соёлоор босгосон гайхамшигт “Ид шидийн орон"-д тус газраас Канон брендийн өнгөт принтерээр дэмжлэг үзүүллээ. Улам их хүүхдүүдэд ид шидийн орны гайхамшгийг дамжуулаарай! (Шагналыг Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр гардуулав)
Нийгмийн сайн сайхны төлөө чин сэтгэлээсээ ажиллаж буй залуучуудаараа үргэлж бахархаж, тэднийг хүндэлж, олон нийтэд таниулан алдаршуулж, үйл ажиллагааг нь бүх талаар дэмжиж ажиллах болно.
Лантуун ДОХИО ТББ-ын нийт залуучуудад талархал илэрхийлье! Сайн үйлс улам их дэлгэрэх болтугай!
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг
НИЙСЛЭЛИЙН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР
