НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ
НИЙСЛЭЛИЙН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар

“Лантуун дохио" ТББ-ыг үүсгэн байгуулсан анхны 4 гишүүдийг багаар нь “Нийслэлийн шилдэг залуу" шагналд өргөмжилж, иргэдийн сайн дурын хандив, тусч соёлоор босгосон гайхамшигт “Ид шидийн орон"-д тус газраас Канон брендийн өнгөт принтерээр дэмжлэг үзүүллээ. Улам их хүүхдүүдэд ид шидийн орны гайхамшгийг дамжуулаарай! (Шагналыг Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр гардуулав)

Нийгмийн сайн сайхны төлөө чин сэтгэлээсээ ажиллаж буй залуучуудаараа үргэлж бахархаж, тэднийг хүндэлж, олон нийтэд таниулан алдаршуулж, үйл ажиллагааг нь бүх талаар дэмжиж ажиллах болно.

Лантуун ДОХИО ТББ-ын нийт залуучуудад талархал илэрхийлье! Сайн үйлс улам их дэлгэрэх болтугай!

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг
НИЙСЛЭЛИЙН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

Нийслэл