НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ
НИЙСЛЭЛИЙН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

Зэвсэгт хүчний албан хаагчдад гэр бүлийн үнэ цэнийн талаар сургалт хийлээ

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран Зэвсэгт хүчний 013, 150 дугаар ангийн нийт 500 гаруй ажилтан, алба хаагчдад гэр бүлийн боловсрол олгох “Гэр бүлийн үнэ цэнэ” сэдэвт сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Шилжилтийн он жилүүдэд бий болсон нийгмийн олон талт өөрчлөлтөөс шалтгаалан монгол гэр бүлийн бүтэц, хэв маяг, харилцаа хандлагад олон шинэ асуудлууд бий болж байна. Энэ бүхэнд судалгаа үндэслэлтэй хандаж, төрийн бодлогод тусгах нь зүйтэй юм. Улаанбаатар Их сургуулийн Гэр бүл судлалын тэнхим, Хүүхдийн төлөө үндэсний газраас 2013 онд Монгол гэр бүлийн харилцааны үнэ цэнэ, тулгамдаж буй асуудал, хэрэгцээг судлан тодорхойлох зорилгоор 21 аймаг, сумд, нийслэл, дүүргээс асуумжийн аргаар 1000 хүнээс түүвэрлэн авсан судалгаанаас үзэхэд судалгаанд оролцогчдын 70 хувь нь хэрэлддэг, 75.4 хувь нь маргалддаг, 47.4 хувьд хардалт байгаа, 19.9 хувь нь зодолдог гэж хариулсан нь гэр бүлүүдийн харилцаа сөрөг үзүүлэлтэй хэмээн дүгнэх үндэслэл байна гэж дурджээ. Тиймээс залуучуудад гэр бүлийн боловсрол олгох сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулах хэрэгцээ, шаардлага байгаа юм.

Монгол Улсын хөгжлийн тулгуур болсон залуучуудад эерэг хандлага төлөвшүүлж, нийгмийн сэтгэл зүйд давамгайлсан сөрөг уур амьсгалыг өөрчлөх, ёс суртахуун, хариуцлага, харилцааны эерэг соёлыг нэмэгдүүлэх, гэр бүлийн боловсрол олгох зорилгоор “Эерэг хандлагыг эрүүл дадлаас эхлүүлцгээе” уриатай сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг цувралаар Нийслэлийн есөн дүүрэгт зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

“Гэр бүлийн үнэ цэнэ” сургалтаар Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын Захиргааны хэлтсийн дарга Н.Мандуул гэр бүлийн тогтвортой харилцааг хэрхэн бий болгох, гэр бүлд эхнэр, нөхрийн хүлээх үүрэг хариуцлага, хүүхдийн хөгжил, төлөвшилд гэр бүлийн харилцаа хэрхэн нөлөөлөх ач холбогдлын тухай мэдээ, мэдээллийг өглөө.

НИЙСЛЭЛИЙН ЗАЛУУЧУУДАД ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР ҮЙЛЧИЛЖ БУЙ БАЙГУУЛЛАГУУДАД БАТЛАМЖ ОЛГОЖ БАЙНА.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас санаачлан Монголын Бодибилдинг, Фитнессийн холбоотой хамтран2018 оны 2-р сараас эхлэн өсвөр үе, залуучууд, иргэдийг Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй тус холбооны гишүүн клубүүдэд Даваа-Баасан гаригуудад 10:00-17:00 цагуудын хооронд 50 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжоор ханган ажиллаж байгаа юм. (дэлгэрэнгүй…)

“Азийн Гран При”-гийн 11 ялагч их цэвэрлэгээ хийнэ

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, “Монголын Бодибилдинг фитнессийн холбоо” ТББ-тай хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд орчноо сайн дураар цэвэрлэх “Гүйе! Түүе!” үйл ажиллагааг 300 залуучуудын оролцоотойгоор 6-р сарын 30-ны өдөр зохион байгуулах гэж байна.
Энэхүү үйл ажиллагаанд “Азийн Гран При” тэмцээний ялагчид болох 11 тамирчин, залуучуудыг уриалан оролцож байгаагаараа онцлог юм. (дэлгэрэнгүй…)

ХҮҮХЭД ЗАЛУУСТ ХӨНГӨЛТТЭЙ ҮНЭЭР ҮЙЛЧЛЭХ ФИТНЕСС, КЛУБУУД


Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас санаачлан “Монголын Бодибилдинг, Фитнессийн холбоо”–той хамтран 2018 оны 2-р сараас эхлэн өсвөр үе, залуучууд, иргэдийг Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй тус холбооны гишүүн клубүүдэд Даваа-Баасан гаригуудад 10:00-17:00 цагуудын хооронд 50 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжоор ханган ажиллаж байгаа юм. (дэлгэрэнгүй…)

ЗАЛУУЧУУД МОД, БУТ, СӨӨГИЙГ ТАРЬЖ, АРЧЛАН УРГУУЛАХ СУРГАЛТАД ХАМРАГДАВ.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар “Ногоон хөгжил, цэвэр агаар-нэг мод хөдөлгөөн” ТББ-тай хамтран бүтээлч хөдөлмөрт оролцох хүсэлтэй залуучуудыг иргэдийн сайн дурын нөхөрлөл дээр тулгуурлан ногоон байгууламжийг бий болгох, цэцэрлэг, амралт зугаалгын газрыг тохижуулах, мод, бут, сөөгийг тарьж, арчлан ургуулах талаар мэргэшүүлэх сургалтыг 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн иргэний танхимд зохион байгууллаа. (дэлгэрэнгүй…)

1 10 11 12 13 14 17