НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ
НИЙСЛЭЛИЙН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

“Ирээдүйн мистер-2018” Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 31-нд болно

Залуучуудыг чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэх орчныг сайжруулах, бодибилдингийн спортоор хичээллэх залуучуудыг дэмжих, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх зорилгоор “Ирээдүйн мистер-2018” Улаанбаатар хотын аварга шалгаруулах 22 дахь удаагийн тэмцээнийг 3 дугаар сарын 31-ний өдөр Соёлын төв өргөөнд зохион байгуулах гэж байна. Энэ тухай хэвлэлийн бага хурал өнөөдөр Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд боллоо.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Монголын Бодибилдинг, Фитнессийн Холбоо Төрийн бус байгууллагатай хамтран залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчинг бүрдүүлэх, биеийн тамир, спорт, түүний дотор бодибилдингийн спортоор хичээллэхийг дэмжих, амьдралын зөв хэвшилтэй болгох зорилгоор хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан юм. (дэлгэрэнгүй…)

“TEDx” залуучуудын чуулганыг дэмжиж ажиллалаа

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газрын дэмжлэгтэйгээр  TEDx  чуулганыг Ted.com Төрийн бус байгууллага, TEDxYouth MRJS клуб хамтран 300 гаруй залуучуудын оролцоотойгоор 2018 оны 03-р сарын 17-ны өдөр Улаанбаатар чуулгын Үзэсгэлэнгийн танхимд зохион байгууллаа. (дэлгэрэнгүй…)

Фитнесс, бялдаржуулах клубүүдэд 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой боллоо


Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас санаачлан “Монголын Бодибилдинг, Фитнессийн холбоо” ТББ-тай хамтран өсвөр үе, залуучууд, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, биеийн тамираар хичээллэх, чийрэгжүүлэх боломжийг өргөжүүлэх, залуучуудыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх, бялдаржуулах спортоор хичээллэх нөхцөл бололцоог хангах зорилгоор хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. (дэлгэрэнгүй…)

Залуусыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх ажлыг үргэлжлүүлж байна

Өсвөр үе, залуучууд хорт зуршлын нөлөөнд автах нь нийгмийн тулгамдсан асуудлуудын нэг болж байна. Тиймээс нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар  “Нийслэлийн залуучууд” дэд хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, их, дээд сургуулийн оюутан, залуучуудад зориулж, согтууруулах ундаа хорт зуршлаас урьдчилан сэргийлэх  талаар нөлөөллийн ажил зохион байгуулахаар төлөвлөсөний дагуу Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвтэй 2018 онд хамтран ажиллах гэрээ байгуулсан талаар нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, СЭМҮТ-ийн их эмч Ж.Гантулга, хүүхэд, өсвөр үеийн асуудал хариуцсан мэргэжилтэн, их эмч Т. Мандхай нар өнөөдөр мэдээлэл хийлээ. (дэлгэрэнгүй…)

1 14 15 16 17 18 20