Сүүлд нэмэгдсэн
“Эерэг өөрчлөлт-Эмэгтэйчүүдийн оролцоо” хэлэлцүүлэг боллоо
Сайн дурын ажил хийдэг залуусыг төрөөс үнэлэх, олон нийтэд таниулах хөгжлийн төви...
Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын номын санч нарын мэргэжлийн ур чадварыг дээ...
Мэдээллийн технологийн чиглэлээр өндөр цалинтай 500 ажлын байр зарлалаа
НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хороо шинэ гишүүн сонгон шалгаруулж байна
“МОНГОЛЫН МИСТЕР 2019” УАШТ ЭНЭ САРЫН 12-НД БОЛНО
“ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО-ХОТЫН ХӨГЖИЛД” Хакатон уралдааны шилдгүүд шалгарлаа
“Залуучуудын оролцоо-хотын хөгжилд” шинэ санаа, шилдэг технологи шалгаруулах ха...
Эерэг хандлагыг төлөвшүүлэх, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх цогц сургалт зохи...
ЗАЛУУЧУУДЫГ ЭЕРЭГ ХАНДЛАГАД УРИАЛСАН ЦОГЦ СУРГАЛТУУД ЭХЭЛЛЭЭ
Төсөл хөтөлбөрүүд
2018 оны 10 сарын 19 | 14:57

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төв хамтран ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд согтууруулах ундаа, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх сургалтыг 2018 оны 10-р сарын 19-ний өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 16, 6-р сургуулиудын ахлах ангийн 250 сурагчдыг хамрууллаа.

Тус сургалтыг 2018 онд 30 удаагийн давтамжтай зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 20 удаагийн сургалтыг зохион байгуулж, нийт 2844 ахлах ангийн сурагчдыг хамруулаад байна. Цаашид “Хорт зуршлаас урьдчилан сэргийлэх аян”-ыг энэ оныг дуустал нийслэлийн 9 дүүрэгт үе шаттай зохион байгуулах юм.
“Өсвөр үе, залуучуудыг эрүүл амьдралын зөв хэвшилтэй болгох зорилгоор тус аянд нийслэлийн нийт иргэдээ нэгдэхийг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас уриалж байна. Сургалтад хамрагдахыг хүссэн сурагч, багш нар нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын sukhochir@youth.ub.gov.mn цахим шуудангийн хаягаар холбогдоно уу.

