Сүүлд нэмэгдсэн
“Эерэг өөрчлөлт-Эмэгтэйчүүдийн оролцоо” хэлэлцүүлэг боллоо
Сайн дурын ажил хийдэг залуусыг төрөөс үнэлэх, олон нийтэд таниулах хөгжлийн төви...
Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын номын санч нарын мэргэжлийн ур чадварыг дээ...
Мэдээллийн технологийн чиглэлээр өндөр цалинтай 500 ажлын байр зарлалаа
НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хороо шинэ гишүүн сонгон шалгаруулж байна
“МОНГОЛЫН МИСТЕР 2019” УАШТ ЭНЭ САРЫН 12-НД БОЛНО
“ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО-ХОТЫН ХӨГЖИЛД” Хакатон уралдааны шилдгүүд шалгарлаа
“Залуучуудын оролцоо-хотын хөгжилд” шинэ санаа, шилдэг технологи шалгаруулах ха...
Эерэг хандлагыг төлөвшүүлэх, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх цогц сургалт зохи...
ЗАЛУУЧУУДЫГ ЭЕРЭГ ХАНДЛАГАД УРИАЛСАН ЦОГЦ СУРГАЛТУУД ЭХЭЛЛЭЭ
Төсөл хөтөлбөрүүд
2018 оны 10 сарын 17 | 17:16

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.6.5-д “Нийслэлийн хөгжил, тохижилтыг сайжруулах зорилтот төслүүдийг хэрэгжүүлж, залуучуудын санаачилга, оролцоог нэмэгдүүлэх”, “Нийслэлийн Залуучууд” дэд хөтөлбөрийн 3.2.2-т “Залуучуудын нийгэм, улс төрийн оролцоо, нас, сэтгэхүй, түүх, соёл, хөгжлийг судлах эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлийг хөгжүүлэх” зорилтууд тусгагдсан.
Эдгээр зорилтуудын хүрээнд нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Санхүү, Эдийн Засгийн Их Сургуультай хамтран “Залуучууд судлал 2018” оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг хоёр үе шаттай зохион байгуулж байна.
Тус эрдэм шинжилгээний бага хурал нь залуучуудын хөгжил, боловсрол, соёл, урлаг, спорт, шинжлэх ухаан, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, аюулгүй амьдрах, хөгжих орчин гэсэн сэдвүүдийн хүрээнд зохион байгуулагдах бөгөөд оролцох бүтээлүүдийг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн 11 дүгээр сарын 14-ний өдрийн 18:00 цаг хүртэл нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын 204 тоотод хүлээн авна.
Залуучуудын өмнө тулгамдаж буй асуудлын шийдлийг тодорхойлох, оюутан, залуучуудын онол, практикийн мэдлэгийг нэмэгдүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, тэдний судалгаа шинжилгээний ажлыг дэмжих, үр дүнг нь олон нийтэд таниулах, нийгэмд залуучуудын оролцоог хангах, залуучууд судлалыг хөгжүүлэх зорилготой тус эрдэм шинжилгээний бага хурал нь их, дээд сургуулийн оюутан, залуучуудын дунд нээлттэй болох юм.
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, нийслэлийн Засаг захиргааны V байр, нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар
Шуудангийн хаяг: youthdevel@youth.ub.gov.mn
Холбоо барих утас: 97125557, 98125557
