Сүүлд нэмэгдсэн
“Эерэг өөрчлөлт-Эмэгтэйчүүдийн оролцоо” хэлэлцүүлэг боллоо
Сайн дурын ажил хийдэг залуусыг төрөөс үнэлэх, олон нийтэд таниулах хөгжлийн төви...
Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын номын санч нарын мэргэжлийн ур чадварыг дээ...
Мэдээллийн технологийн чиглэлээр өндөр цалинтай 500 ажлын байр зарлалаа
НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хороо шинэ гишүүн сонгон шалгаруулж байна
“МОНГОЛЫН МИСТЕР 2019” УАШТ ЭНЭ САРЫН 12-НД БОЛНО
“ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО-ХОТЫН ХӨГЖИЛД” Хакатон уралдааны шилдгүүд шалгарлаа
“Залуучуудын оролцоо-хотын хөгжилд” шинэ санаа, шилдэг технологи шалгаруулах ха...
Эерэг хандлагыг төлөвшүүлэх, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх цогц сургалт зохи...
ЗАЛУУЧУУДЫГ ЭЕРЭГ ХАНДЛАГАД УРИАЛСАН ЦОГЦ СУРГАЛТУУД ЭХЭЛЛЭЭ
Төсөл хөтөлбөрүүд
2018 оны 8 сарын 03 | 16:40

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар залуучуудыг хорт зуршил, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисоос урьдчилан сэргийлэх чиглэлээр сургагч багш бэлтгэх зорилготой анхан шатны сургалтыг өчигдөр /08.02/ нийслэлийн Засаг захиргааны 5 дугаар байрны хурлын танхимд зохион байгууллаа.
Тус сургалтад нийслэлийн 9 дүүргийн Залуучуудын хөгжлийн төвийн 18 ажилтан, албан хаагчид хамрагдсан бөгөөд тэдэнд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлөөс залуучуудыг урьдчилан сэргийлэх сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах вэ?”, “Мансуурах дон ба мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөл, сөрөг үр дагаварыг өсвөр үе залуучуудад таниулахад анхаарах асуудал” зэрэг сэдвээр мэдээлэл өгөв.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 158 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн залуучууд” дэд хөтөлбөрийн хүрээнд энэхүү сургалтыг зохион байгуулсан бөгөөд цаашид шат дараатай сургалтад хамрагдаж, бэлтгэгдсэн сургагч багш нарын оролцоотойгоор “Хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөл, сөрөг үр дагаврыг таниулах” нөлөөллийн үйл ажиллагааг нийслэлийн 9 дүүрэгт зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.
Энэхүү сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг 96900952 дугаараас лавлана уу.