Сүүлд нэмэгдсэн
“Эерэг өөрчлөлт-Эмэгтэйчүүдийн оролцоо” хэлэлцүүлэг боллоо
Сайн дурын ажил хийдэг залуусыг төрөөс үнэлэх, олон нийтэд таниулах хөгжлийн төви...
Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын номын санч нарын мэргэжлийн ур чадварыг дээ...
Мэдээллийн технологийн чиглэлээр өндөр цалинтай 500 ажлын байр зарлалаа
НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хороо шинэ гишүүн сонгон шалгаруулж байна
“МОНГОЛЫН МИСТЕР 2019” УАШТ ЭНЭ САРЫН 12-НД БОЛНО
“ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО-ХОТЫН ХӨГЖИЛД” Хакатон уралдааны шилдгүүд шалгарлаа
“Залуучуудын оролцоо-хотын хөгжилд” шинэ санаа, шилдэг технологи шалгаруулах ха...
Эерэг хандлагыг төлөвшүүлэх, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх цогц сургалт зохи...
ЗАЛУУЧУУДЫГ ЭЕРЭГ ХАНДЛАГАД УРИАЛСАН ЦОГЦ СУРГАЛТУУД ЭХЭЛЛЭЭ
Төсөл хөтөлбөрүүд
2018 оны 7 сарын 31 | 14:57

Монгол Улс 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх Залуучуудын хөгжлийг дэмжих хуультай болсон бөгөөд тус хуулийн 2.3-т “Залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь орон нутагт залуучуудад зориулсан нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх залуучуудын хөгжлийн төвтэй байна” гэж заасны дагуу нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар болон дүүргүүдийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дэргэд Залуучуудын хөгжлийн төвийг нээж, үйл ажиллагаагаа өргөжүүлсээр байна.
Залуучуудын хөгжлийн төв залуучуудад амьдрах ухааны чадвар эзэмшүүлэх, эрх ашгийг нь хөндсөн асуудлаар шийдвэр гаргах үйл ажиллагаааны бүх түвшинд оролцоог хангах, залуучуудыг хууль зүйн болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд холбон зуучлах, гэр бүлийн боловсрол олгох, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, мэдээллээр хангах, гарааны компани эрхлэхийг дэмжих чиглэлээр ажилладаг.

Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд нийт 10 Залуучуудын хөгжлийн төв байдаг бөгөөд нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар тус төвүүдийг удирдлага, арга зүйгээр ханган, хамтран ажиллаж, үйл ажиллагааг нь дэмжиж байдаг юм.
Иймээс Налайх дүүргийн ГБХЗХХ-ийн дэргэдэх “Залуучуудын хөгжлийн төв”-ийн үйл ажиллагаатай нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын Захиргааны хэлтсийн дарга Н.Мандуул танилцаж, цаашид хэрхэн ажиллах талаар харилцан санал солилцож, чиглэл өгч ажиллалаа.
Энэ үеэр тус төвийг хариуцан ажиллаж байгаа Налайх дүүргийн ГБХЗХХ-ийн дарга Б.Наранбаяр “Манай хэлтсээс санаачлан залуучуудыг хөгжүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, өсвөрийн сургагч багш бэлтгэх зорилгоор Казакстан улсын элчин сайдын яам, Канад санд төсөл хүргүүлж, амжилттай шалгарсан тул 2018 ондоо багтаан тус ажлуудыг хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөн ажиллаж байна” гэж хэлсэн юм.
Цаашид дүүргүүдийн Залуучуудын хөгжлийн төвийн үйл ажиллагааг дэмжин, MKIT мэдээллийн технологийн сургалтын төвийн салбарыг байгуулж, алслагдсан гурван дүүрэгт хүрч ажиллахаар төлөвлөж байна.


