НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ
НИЙСЛЭЛИЙН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

Компьютерийн үндсэн хэрэглээний 5 дахь удаагийн сургалтыг амжилттай төгссөн залуучууддаа амжилт хүсье

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Залуучуудын хөгжлийг дэмжих төвийн компьютерийн үндсэн хэрэглээний сургалтад 22  иргэн хамрагдан нэг сарын хугацаанд суралцан амжилттай төгсөж, сертификат гардан авлаа.
Энэхүү сургалтыг БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага “КОИКА”-ийн санхүүжилттэй төслийн гүйцэтгэгч “Эм Кэй Ай Ти” сургалтын төвтэй хамтран зохион байгуулдаг бөгөөд компьютерийн үндсэн хэрэглээний сургалтаас гадна, фотошоп программ, мэдээллийн технологийн чиглэлийн 7 төрлийн нарийн мэргэжлийн сургалтуудыг үнэ төлбөргүй зохион байгуулж байна.

Компьютерийн үндсэн хэрэглээний дараагийн сургалт 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс хичээллэж эхэлнэ.
Тус төв нь 76 компьютертэй сургалтын 4 танхим, инкубатор төвөөс бүрдэх бөгөөд 2017 оны 3 дугаар сараас хойш 1825 залууг мэдээллийн технологийн чиглэлийн сургалтад хамруулж, 20 иргэнийг инкубатор төвөөр дамжуулан бойжуулж, 45 залууг ажлын байранд холбож ажилласан юм.