Сүүлд нэмэгдсэн
“Эерэг өөрчлөлт-Эмэгтэйчүүдийн оролцоо” хэлэлцүүлэг боллоо
Сайн дурын ажил хийдэг залуусыг төрөөс үнэлэх, олон нийтэд таниулах хөгжлийн төви...
Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын номын санч нарын мэргэжлийн ур чадварыг дээ...
Мэдээллийн технологийн чиглэлээр өндөр цалинтай 500 ажлын байр зарлалаа
НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хороо шинэ гишүүн сонгон шалгаруулж байна
“МОНГОЛЫН МИСТЕР 2019” УАШТ ЭНЭ САРЫН 12-НД БОЛНО
“ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО-ХОТЫН ХӨГЖИЛД” Хакатон уралдааны шилдгүүд шалгарлаа
“Залуучуудын оролцоо-хотын хөгжилд” шинэ санаа, шилдэг технологи шалгаруулах ха...
Эерэг хандлагыг төлөвшүүлэх, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх цогц сургалт зохи...
ЗАЛУУЧУУДЫГ ЭЕРЭГ ХАНДЛАГАД УРИАЛСАН ЦОГЦ СУРГАЛТУУД ЭХЭЛЛЭЭ
Төсөл хөтөлбөрүүд
2018 оны 5 сарын 16 | 11:11
<
Нийслэлийн иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх хүсэл, сонирхолыг нэмэгдүүлэх, дасгал хөдөлгөөнөөр тогтмол хичээллэн эрүүл мэндээ хамгаалах мэдлэг, дадал хэвшилд сурах биеийн тамир, спортын арга хэмжээнд гэр бүл, найз нөхөд, байгууллага, анги хамт олноороо оролцох боломжийг өргөжүүлэх, нийслэл хотоо олон улсын түвшинд сурталчлах, аялал жуулчлалын урсгалыг татах зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/147 дугаар захирамжаар “Улаанбаатар Марафон-2018” олон улсын гүйлтийн тэмцээн 2018 оны 05 дугаар сарын 19-ний өдөр тав дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Энэхүү ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Улаанбаатар-Марафон-2018” цомыг нийслэл, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын алба, харъяа байгууллагууд, аж ахуйн нэгж, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, их, дээд сургууль, коллежууд байгууллагуудаар 2 сарын хугацаатай аялуулж байна.
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар тус цомыг хүлээн авч, “Улаанбаатар Марафон-2018” олон улсын гүйлтийн тэмцээний захирамж, удирдамж, заавар журмыг албан хаагчиддаа танилцуулж, хамт олноороо тус марафонд нэгдлээ. Шилжин явах цомыг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Д.Доржхорол өнөөдөр хүлээн авлаа