НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ
НИЙСЛЭЛИЙН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА!

Эх орондоо аж төрөнгөө гадаадын мэдээллийн технологийн салбарын томоохон компаниудад хөдөлмөр эрхлэх, аутсорсинг захиалга авч оюуны хөдөлмөрийн бүтээгдэхүүн болох софтвэйр программ экспортлох боломжийг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, MKIT Educational Center-ын хамтын ажиллагааны хүрээнд олгож байна.

Мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшсэн залуучууд, аж ахуйн нэгж байгууллагууд 2017 оны 9 дүгээр сарын 07, 08-ны өдрүүдэд Нийслэлийн Залуучуудын хөгжлийг дэмжих төвд зохион байгуулагдах “МОНГОЛ СОЛОНГОСЫН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ӨДӨРЛӨГ”-т оролцохыг урьж байна.

Энэхүү арга хэмжээнд оролцсоноор салбарын аж ахуйн нэгжүүд БНСУ-ын мэдээллийн технологийн томоохон компаниудын аутсорсинг гүйцэтгэгч болж захиалга хүлээн авч хамтран ажиллах, залуучууд тус тусдаа захиалга авч гүйцэтгэл хийн хөдөлмөр эрхлэх бололцоог олгох юм.

2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр

10:00-13:30 БНСУ-ын мэдээллийн технологийн чиглэлээр тэргүүлэх үйл ажиллагаа явуулдаг “Mika” ХК “Who is holding” групп, “Epal” ХК зэрэг аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөгчид дэлхийн мэдээллийн технологийн салбарын чиг хандлагын талаар илтгэл тавина.

14:00-18:00  Нээлттэй ажлын байрны сонгон шалгаруулалтын эхний шатны ярилцлага

2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр

10:00-13:00 Нээлттэй ажлын байрны сонгон шалгаруулалтын дараагийн шатны ярилцлага

14:00-17:00   Салбарын аж ахуйн нэгж байгууллагуудтай бизнес уулзалт зохион байгуулна.

Мэдээллийн технологийн салбарт 2-3 жилийн туршлагатай хүн бүхэнд нээлттэй бөгөөд хэрвээ та солонгос хэлтэй бол давуу тал болно. Танд амжилт хүсье.

НИЙСЛЭЛИЙН ЗАЛУУЧУУЛЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР
Нийслэлийн Засаг захиргааны 5 дугаар байрны Б блок, 2 давхар.

Лавлах утас: 7012-2999