Сүүлд нэмэгдсэн
“Эерэг өөрчлөлт-Эмэгтэйчүүдийн оролцоо” хэлэлцүүлэг боллоо
Сайн дурын ажил хийдэг залуусыг төрөөс үнэлэх, олон нийтэд таниулах хөгжлийн төви...
Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын номын санч нарын мэргэжлийн ур чадварыг дээ...
Мэдээллийн технологийн чиглэлээр өндөр цалинтай 500 ажлын байр зарлалаа
НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хороо шинэ гишүүн сонгон шалгаруулж байна
“МОНГОЛЫН МИСТЕР 2019” УАШТ ЭНЭ САРЫН 12-НД БОЛНО
“ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО-ХОТЫН ХӨГЖИЛД” Хакатон уралдааны шилдгүүд шалгарлаа
“Залуучуудын оролцоо-хотын хөгжилд” шинэ санаа, шилдэг технологи шалгаруулах ха...
Эерэг хандлагыг төлөвшүүлэх, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх цогц сургалт зохи...
ЗАЛУУЧУУДЫГ ЭЕРЭГ ХАНДЛАГАД УРИАЛСАН ЦОГЦ СУРГАЛТУУД ЭХЭЛЛЭЭ
Төсөл хөтөлбөрүүд
2017 оны 8 сарын 21 | 16:36

Нийслэлийн Засаг Даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Залуучуудын Хөгжлийн Газар, MKIT сургалтын төв хамтран Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (KOICA), БНСУ-ын томоохон корпорациудын нэг болох To be soft Co.,Ltd, Epal Co.,ltd компаниудын санхүүжилтээр Монголын мэдээлэл технологийн мэргэжилтнүүдийн хөгжлийг дэлхийд хүргэн таниулах зорилготой оффиссын програмууд болон интернет орчинд ажиллуулж сургах сургалтуудыг иргэдэд үнэ төлбөргүй явуулж байна.
Нийслэлийн Залуучуудын Хөгжлийн Газрын Дарга С.Сүх-Очир “Мэдээллийн технологийн салбарт дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай боловсон хүчнийг бэлтгэх зорилготойгоор өнгөрсөн гуравдугаар сараас сургалт зохион байгуулж ирлээ.
Дэлхийн өндөр хөгжилтэй оронд манай залуучууд өрсөлдөх боломжтой болж өнөөдрөөс эхлэн гадны мэдээллийн технологийн компанид дадлага хийж эхлэх гэж байгааг та бүхэнд мэдэгдэх гэж байгаадаа баяртай байна.
Энэ жилдээ багтаагаад 25 орчим залууг Солонгосын компанид дадлагажуулахаар төлөвлөөд байгаа” гэлээ.
MKIT Сургалтын төвийн ерөнхий захирал Хуан Ин Гюү: “2015 оноос төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хугацаанд олон залуус суралцаж төгссөн. Энэ удаа дөрвөн залууг сонгоод Солонгос улсын “ХҮИЗ” холдинг компанид дадлагажуулахаар анх удаа явуулж байгаагаараа их онцлог юм.
Монгол залуучууд гадаадад очоод ихэвчлэн биеийн хүчний ажил хийдэг. Тэгвэл энэ сургалтад хамрагдсанаар мэдээллийн технологийн салбарт оюуны хөдөлмөр эрхлэх боломжтой болж байгаа юм.
Эхний ээлжид 25 гэж байгаа ч үйл ажиллагаа маань өргөжиж 100-150 залуусыг нарийн мэргэшүүлж гадаадад болон дотооддоо ажиллах боловсон хүчин болгоно гэж төлөвлөж байна” гэв.
MKIT сургалтын төвийн менежер А.Амарсанаа “Сургалтын төв маань зөвхөн мэргэжлийн ангиас гадна бусад хэрэглээний програмын ангидаа оройн цагаар иргэдийг сургаж байгаа. Бүх сургалт үнэ төлбөргүй.
Харин мэргэжлийн ангиудад суралцах хүсэлтэй хүмүүсээ таван үе шаттайгаар шалгаруулж, тэнцсэн суралцагчдыг бүртгэн авч хичээллэдэг. Сургалт гурван сарын хугацаатай явагддаг. Тууштай, хичээлдээ 70%-аас дээш ирцтэй сууж чадна гэсэн хүмүүсийг бүртгэж авдаг.
Яагаад гэвэл ихэнх бүртгүүлж байгаа хүмүүс ирц хүрэхгүйн улмаас төгсөж чаддаггүй. Тиймээс суралцах хүсэлтэй хүмүүс маань хамгийн гол нь хичээлээ таслахгүй, идэвхтэй оролцох нь чухал гэдгийг хэлмээр байна” гэсэн юм.
Энэхүү төслийг 2019 он хүртэл санхүүжүүлэх бөгөөд дараах чиглэлээр сургалт явуулах юм. Үүнд:
Сургалтыг амжилттай төгссөн 10 сурагчид бизнес инкубатор орчинг бүрдүүлэн өгч өөрсдийн төсөлд хамруулан, солонгосын зах зээл дээрх аутсорсингийн ажилд зуучлах зорилготой ажиллана.
Сургалтад хэн хамрагдаж болох вэ?
Дээрх шалгаруулалтад тэнцсэн хүн ямар ч үнэ төлбөргүйгээр суралцах ба бүх тоног төхөөрөмж, сурах бичгээр хангагдах юм. Тус сургалтын төв Нийслэлийн Засаг Захиргааны 5 дугаар байрны Б блок, хоёр давхарт Нийслэлийн Залуучуудын Хөгжлийн Газарт байрлаж байна.