НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ
НИЙСЛЭЛИЙН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

“Их хотын залуучууд” 30 удаагийн цуврал нэвтрүүлэг

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.6.2-т “Залуучуудыг хотын соёлд суралцуулах, гэр бүлийн боловсрол олгох, сөрөг зан үйл, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, соён гэгээрүүлэх, чөлөөт цагийн орчин нөхцөлийг сайжруулах”-аар тусгагдсан юм.

Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас санаачлан “Их хотын залуучууд” 30 удаагийн цуврал нэвтрүүлгийг “Биглайн фильм” ХХК-тай хамтран хийхээр төлөвлөсөн бөгөөд өнөөдөр эхний хэсгийн зураг авалт амжилттай боллоо.

Сүүлийн жилүүдэд нийслэл Улаанбаатар хотод шилжилт хөдөлгөөний улмаас хүн амын төвлөрөл хэт их нэмэгдэж, түүний дотор залуучуудын тоо багагүй хувь эзэлж байна. Мөн хот, суурин газрын нийтийн соёл алдагдаж байгаатай холбогдуулан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн З дугаар зүйлд заасан нийслэл хотын оршин суугчийн хүлээх үүргийг сурталчлах, хотын иргэний эерэг хандлага, иргэний ёс суртахууныг төлөвшүүлэх, тусч соёлыг дэлгэрүүлэх, нийслэлийн хөгжил тохижилтод залуучуудын санаачилга, оролцоог нэмэгдүүлэх, эрүүл чийрэг, оюунлаг, бүтээлч, залуус манлайлсан хот болгох зорилгоор энэхүү цуврал нэвтрүүлгийг хийж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, интернэт сүлжээн дээр суурилсан нийгмийн сүлжээгээр/social network/ дамжуулан олон удаагийн давтамжтайгаар гаргахаар төлөвлөсөн болно.

Image may contain: 1 person, sitting and indoor

Тус нэвтрүүлгийн зохиогчийн эрх нь Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газарт харьяалагдах тул хэвлэл мэдээллийн ямарч байгууллагын сувгаар энэхүү цуврал нэвтрүүлгийг түгээх бололцоотой юм.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ
НИЙСЛЭЛИЙН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР