НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ
НИЙСЛЭЛИЙН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

Мэдээллийн технологийн чиглэлээр залуучуудыг үнэ төлбөргүй сургах төслийн ээлжилт сургалт амжилттай болж өндөрлөлөө

Image may contain: 16 people, people smiling, people sitting, screen and indoor

Мэдээллийн технологийн чиглэлээр залуучуудыг үнэ төлбөргүй сургах төслийн ээлжилт сургалт амжилттай болж өндөрлөлөө.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага Койка (KOICA), “Эм Кэй Ай Ти” (MKIT) сургалтын төвтэй хамтран мэдээллийн технологийн чиглэлийн нарийн мэргэжлийн сургалтуудаас гадна комьпютерийн үндсэн хэрэглээний сургалтыг иргэдэд үнэ төлбөргүй явуулах төсөл хэрэгжүүлж байгаа юм. Тус төслийн хүрээнд зохион байгуулсан компьютерийн үндсэн хэрэглээний ээлжилт сургалт амжилттай болж өндөрлөлөө.

Image may contain: 2 people, people standing

Image may contain: 2 people, people standing

Үндсэн хэрэглээний сургалтын хөтөлбөр нэг сарын хугацаатай үргэлжилдэг бөгөөд зургаадугаар сарын сургалтад нийт 31 суралцагч хамрагдаж 7-р сарын 4-ний өдөр төгсөлтөө хийлээ. Цаашид энэхүү сургалт сар бүр явагдах тул бүртгэл үргэлжилж байна.

Мөн “Эм Кэй Ай Ти” (MKIT) төвийн сургалтад хамрагдаж төгссөн, одоо суралцаж байгаа залуучуудад олон улсын компьютер хэрэглээний гэрчилгээ олгох “ICDL” шалгалт болон програм хангамжийн инженерийн шалгалт өгөх төлбөрийг тус төвөөс төлөхөөр боллоо. Дээрх шалтгалтыг өгөхийг хүсэж байгаа суралцагчид “Эм Кэй Ай Ти” (MKIT) сургалтын төв дээр ирж бүртгүүлнэ үү!

Холбоо барих утасны дугаар 7012-2999

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ
НИЙСЛЭЛИЙН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР