Сүүлд нэмэгдсэн
“Эерэг өөрчлөлт-Эмэгтэйчүүдийн оролцоо” хэлэлцүүлэг боллоо
Сайн дурын ажил хийдэг залуусыг төрөөс үнэлэх, олон нийтэд таниулах хөгжлийн төви...
Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын номын санч нарын мэргэжлийн ур чадварыг дээ...
Мэдээллийн технологийн чиглэлээр өндөр цалинтай 500 ажлын байр зарлалаа
НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хороо шинэ гишүүн сонгон шалгаруулж байна
“МОНГОЛЫН МИСТЕР 2019” УАШТ ЭНЭ САРЫН 12-НД БОЛНО
“ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО-ХОТЫН ХӨГЖИЛД” Хакатон уралдааны шилдгүүд шалгарлаа
“Залуучуудын оролцоо-хотын хөгжилд” шинэ санаа, шилдэг технологи шалгаруулах ха...
Эерэг хандлагыг төлөвшүүлэх, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх цогц сургалт зохи...
ЗАЛУУЧУУДЫГ ЭЕРЭГ ХАНДЛАГАД УРИАЛСАН ЦОГЦ СУРГАЛТУУД ЭХЭЛЛЭЭ
Төсөл хөтөлбөрүүд
2017 оны 6 сарын 23 | 10:40

“Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжих төв нь “MKIT” сургалтын төвтэй хамтран программ хангамжийн мэргэжлийн суурь сургалт болох “JAVA” болон вэб хөгжүүлэгчийн гурван сарын үнэ төлбөргүй сургалт явууллаа. Тус сургалтад нийт 26 иргэн суралцсанаас 18 суралцагч амжилттай төгсөж сертификат гардан авлаа.
“Эм Кэй Ай Ти”/MKIT/ сургалтын төвийн менежер А.Амарсанаа “Манай сургалтын төв хичээлийн явц болон шалгалтын дүнгээрээ өндөр оноотой болон хичээлийн ирцийг 90-ээс дээш хувийг хангасан суралцагчдад цаашид мэдээллийн технологийн “Бизнес инкубатор” төвийн үйл ажиллагаанд хамрагдаж гадны санхүүжилттэй төсөл дээр хамтран ажиллах бололцоог олгох юм” гэлээ.
Монголын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийг хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулж дэлхийн түвшинд хүргэх зорилгоор мэргэжилтэн бэлтгэх, мэргэжлийн боловсон хүчнийг оффисын програмууд болон интернетийн орчинд ажиллуулж сургах сургалтуудыг иргэдэд үнэ төлбөргүй явуулж байгаа тул сонирхсон иргэд “Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар” гэсэн пэйж хуудсаар дамжуулан мэдээлэл авч, сургалтад хамрагдахыг урьж байна.