НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ
НИЙСЛЭЛИЙН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

НИЙСЛЭЛИЙН ЗАЛУУЧУУДАД ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР ҮЙЛЧИЛЖ БУЙ БАЙГУУЛЛАГУУДАД БАТЛАМЖ ОЛГОЖ БАЙНА.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас санаачлан Монголын Бодибилдинг, Фитнессийн холбоотой хамтран2018 оны 2-р сараас эхлэн өсвөр үе, залуучууд, иргэдийг Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй тус холбооны гишүүн клубүүдэд Даваа-Баасан гаригуудад 10:00-17:00 цагуудын хооронд 50 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжоор ханган ажиллаж байгаа юм. (дэлгэрэнгүй…)

“Азийн Гран При”-гийн 11 ялагч их цэвэрлэгээ хийнэ

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, “Монголын Бодибилдинг фитнессийн холбоо” ТББ-тай хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд орчноо сайн дураар цэвэрлэх “Гүйе! Түүе!” үйл ажиллагааг 300 залуучуудын оролцоотойгоор 6-р сарын 30-ны өдөр зохион байгуулах гэж байна.
Энэхүү үйл ажиллагаанд “Азийн Гран При” тэмцээний ялагчид болох 11 тамирчин, залуучуудыг уриалан оролцож байгаагаараа онцлог юм. (дэлгэрэнгүй…)

ХҮҮХЭД ЗАЛУУСТ ХӨНГӨЛТТЭЙ ҮНЭЭР ҮЙЛЧЛЭХ ФИТНЕСС, КЛУБУУД


Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас санаачлан “Монголын Бодибилдинг, Фитнессийн холбоо”–той хамтран 2018 оны 2-р сараас эхлэн өсвөр үе, залуучууд, иргэдийг Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй тус холбооны гишүүн клубүүдэд Даваа-Баасан гаригуудад 10:00-17:00 цагуудын хооронд 50 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжоор ханган ажиллаж байгаа юм. (дэлгэрэнгүй…)

Вэб дизайн, ЖАВА хөгжүүлэгчийн сургалтад 52 иргэн хамрагдаж эхэллээ


Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА-гийн (KOICA) санхүүжилттэй төслийн гүйцэтгэгч “Эм Кэй Ай Ти” (MKIT) сургалтын төвтэй хамтран компьютерийн үндсэн хэрэглээ, мэдээллийн технологийн чиглэлийн нарийн мэргэжлийн 7 төрлийн сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулж, дадлага давамгайлсан, инновацлаг сургалтын хөтөлбөрийг 2017 оноос хэрэгжүүлж байгаа юм. (дэлгэрэнгүй…)

ЗАЛУУЧУУД МОД, БУТ, СӨӨГИЙГ ТАРЬЖ, АРЧЛАН УРГУУЛАХ СУРГАЛТАД ХАМРАГДАВ.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар “Ногоон хөгжил, цэвэр агаар-нэг мод хөдөлгөөн” ТББ-тай хамтран бүтээлч хөдөлмөрт оролцох хүсэлтэй залуучуудыг иргэдийн сайн дурын нөхөрлөл дээр тулгуурлан ногоон байгууламжийг бий болгох, цэцэрлэг, амралт зугаалгын газрыг тохижуулах, мод, бут, сөөгийг тарьж, арчлан ургуулах талаар мэргэшүүлэх сургалтыг 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн иргэний танхимд зохион байгууллаа. (дэлгэрэнгүй…)

1 11 12 13 14 15 20