Сүүлд нэмэгдсэн
“Эерэг өөрчлөлт-Эмэгтэйчүүдийн оролцоо” хэлэлцүүлэг боллоо
Сайн дурын ажил хийдэг залуусыг төрөөс үнэлэх, олон нийтэд таниулах хөгжлийн төви...
Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын номын санч нарын мэргэжлийн ур чадварыг дээ...
Мэдээллийн технологийн чиглэлээр өндөр цалинтай 500 ажлын байр зарлалаа
НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хороо шинэ гишүүн сонгон шалгаруулж байна
“МОНГОЛЫН МИСТЕР 2019” УАШТ ЭНЭ САРЫН 12-НД БОЛНО
“ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО-ХОТЫН ХӨГЖИЛД” Хакатон уралдааны шилдгүүд шалгарлаа
“Залуучуудын оролцоо-хотын хөгжилд” шинэ санаа, шилдэг технологи шалгаруулах ха...
Эерэг хандлагыг төлөвшүүлэх, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх цогц сургалт зохи...
ЗАЛУУЧУУДЫГ ЭЕРЭГ ХАНДЛАГАД УРИАЛСАН ЦОГЦ СУРГАЛТУУД ЭХЭЛЛЭЭ
Төсөл хөтөлбөрүүд
2019 оны 1 сарын 11 | 14:41

Залуучуудын чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэх орчныг сайжруулах, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, түүний дотор бодибилдинг, фитнесээр хичээллэхийг дэмжих зорилгоор МОНГОЛЫН МИСТЕР 2019 улсын аварга шалгаруулах 28 дахь удаагийн тэмцээнийг “Монголын Бодибилдинг Фитнесийн Холбоо” ТББ, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газартай хамтран 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Корпорэйт Конвеншн төв (Corporate Convention centre)-д зохион байгуулна.
2018 оны 12 сарын 11 | 09:51

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд залуучуудын идэвхи, сайн дурын оролцоог нэмэгдүүлэх, залуучууд манлайлсан ухаалаг хот болоход тэдний хувь нэмрийг татан оролцуулах, шинэ санаа, шинэлэг шийдлийг дэмжих зорилгоор “Залуучуудын оролцоо-Хотын хөгжилд” хакатон уралдааныг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар болон “Стартап Терминал” ХХК, “Үндэсний стартап фанд” ХХК хамтран арваннэгдүгээр сарын 27-ны өдрөөс энэ сарын 9-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. (дэлгэрэнгүй…)
2018 оны 11 сарын 28 | 17:40

Нийслэлийн нийт хүн амын тоо 2017 оны байдлаар 1,417,396 байсан бөгөөд үүнээс 15-34 насны 477,249 иргэд байгаа нь нийслэл хотод оршин суугаа хүн амын 33,6 хувийг эзэлж байна. Иймээс хотын соёл, хөгжил, тохижилтод залуучуудын идэвх, сайн дурын оролцоог нэмэгдүүлэх, залуучууд манлайлсан ухаалаг хот болоход тэдний хувь нэмрийг татан оролцуулах, хэрэгжүүлж болохуйц шинэ санаа, шинэлэг шийдлийг дэмжих, бүтээлч хандлагад уриалах, сэдэлжүүлэх, нийслэл Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Залуучуудын оролцоо-Хотын хөгжилд” шинэ санаа, шилдэг технологи шалгаруулах хакатон уралдааныг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар болон “Стартап Терминал” ХХК, “Үндэсний стартап фанд” ХХК хамтран зохион байгуулж байна. (дэлгэрэнгүй…)
2018 оны 11 сарын 27 | 18:49

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний Төв, “Эрдэнэ тав” ТББ, “Эерэг тэмүүлэл” ТББ, Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран нийслэлийн ерөнхий боловсролын 65 дугаар сургуулийн ахлах ангийн 150 сурагчдын дунд “Нийслэлийн залуучуудын баримтлах 10 зөв дадал”, “Мэргэжил бүхэн сайхан”, “Хорт зуршлаас урьдчилан сэргийлэх” “Эерэг хандлага” зэрэг сэдвүүдээр цогц сургалтыг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгууллаа. (дэлгэрэнгүй…)
2018 оны 11 сарын 22 | 17:59

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Залуучуудад иргэний ёс суртахууныг төлөвшүүлэх, авьяас чадварыг хөгжүүлэх, чөлөөт цагийн орчин нөхцөл бүрдэнэ. (дэлгэрэнгүй…)