НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ
НИЙСЛЭЛИЙН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

“Эерэг өөрчлөлт-Эмэгтэйчүүдийн оролцоо” хэлэлцүүлэг боллоо

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж, нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Хууль сахиулахын их сургуультай хамтран “Эерэг өөрчлөлт-Эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг (дэлгэрэнгүй…)

Сайн дурын ажил хийдэг залуусыг төрөөс үнэлэх, олон нийтэд таниулах хөгжлийн төвийг нээлээ

Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар “Сайн дурынхны хөгжлийн төв” төрийн бус байгууллагатай хамтран “Нийслэлийн залуучуудын сайн дурын хөгжлийн төв”-ийг албан ёсоор нээж хоёр тал гэрээнд гарын үсэг зуран баталгаажууллаа. (дэлгэрэнгүй…)

Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын номын санч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалт болж байна

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, Монгол Улсын Зэвсэгт Хүчний Жанжин Штаб, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан хамтран Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын номын санч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалтыг 2019 оны 02 дугаар сарын 25-наас 27-ны өдрийн хооронд зохион байгуулж байгаа бөгөөд нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Улаанбаатар хотын нийтийн төв номын санд боллоо. (дэлгэрэнгүй…)

Мэдээллийн технологийн чиглэлээр өндөр цалинтай 500 ажлын байр зарлалаа

Өнөөдөр Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газраас “Эм Кэй Ай Ти” (MKIT) сургалтын төвтэй хамтран 2019 онд мэдээллийн технологийн салбарт мэргэшсэн залуучуудад гадаадаас аутсорсинг захиалга авч гүйцэтгэл хийх 500 ажлын байрыг зарлаж байгаа талаар хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. (дэлгэрэнгүй…)

НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хороо шинэ гишүүн сонгон шалгаруулж байна

Сайн байна уу?

Танд энэ өдрийн мэнд хүргэе!

НҮБ-н Залуучуудын Зөвлөх Хороо шинэ гишүүн сонгон шалгаруулж авч байна.

Та бүхэн өөрсдийн нийгмийн сүлжээнд түгээхийн ялдамд байгууллагынхаа залуучуудад дараах мэдээллийг түгээгээрэй. Шалгаруулалтад 15-24 насны байгууллагын төлөөлөл оролцох боломжтой бөгөөд Монголын залуучуудын дуу хоолой, төлөөлөл болгон ажиллуулах боломжтой.

Гишүүнээр элсэх ерөнхий шалгуур болон мэдээллийг фейсбүүк хуудас болон манай эвентээр зочилж үйл ажиллагаатай илүү дэлгэрэнгүй танилцаарай. Манай сонгон шалгаруулалт анкет, ур чадварын сонгон шалгаруулалт, ярилцлага гэсэн гурван шатнаас бүрдэнэ.

Цахим өргөдлийн маягтыг 2019 оны 2-р сарын 7-ны 17 цаг хүртэл хүлээн авна.

Асууж тодруулах нэмэлт зүйлс байвал ажлын цагаар 9435-4963; 9972-0126 утсаар тодруулна уу.

Цахим өргөдлийн холбоос: ЭНД ДАРНА УУ

1 2 3 17