НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ
НИЙСЛЭЛИЙН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

НИЙСЛЭЛИЙН ЗАЛУУ ХӨТӨЧ сургалт эхэллээ

Залуучуудыг аялал жуучлалын салбарт хөдөлмөр эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, тэдний мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, гадаадын жуулчдад үйлчлэх аяллын хөтчийн талаарх анхан шатны мэдлэг олгох сургалтыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар болон Аялал жуулчлалын газар хамтран 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 19-ний өдрийн хооронд нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулж байна. Тус сургалтад хөтөч болох сонирхолтой 200 залуучууд хамрагдаж байгаа бөгөөд ирцээ бүрэн хангаж, сургалтыг амжилттай дүүргэсэн залуучуудад батламж олгох юм. (дэлгэрэнгүй…)

“ЭЕРЭГ–ЭХ ОРОН” аян үргэлжилж байна

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, Зэвсэгт Хүчний Жанжин Штабтай хамтран “Эерэг–Эх орон” сэдэвт аян хэрэгжүүлж байгаа бөгөөд цэргийн алба хааж байгаа залуучуудад хотын соёлч иргэний эерэг хандлагыг төлөвшүүлэх, гэр бүлийн боловсрол олгох сургалт, нөлөөллийн ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж байна. (дэлгэрэнгүй…)

Мэдээллийн технологийн салбарын ажлын байрны өдөрлөг энэ сарын 12-нд болно

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, “Шинэ хөгжлийн түлхүүр” (MSDI) ТББ-тай хамтран мэдээллийн технологийн салбарын ажлын байрны өдөрлөгийг 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 13:00-18:00 цагийн хооронд нийслэлийн Засаг захиргааны 5-р байранд байрлах Нийслэлийн Залуучуудын хөгжлийн төв, “MKIT” сургалтын төвд зохион байгуулна. (дэлгэрэнгүй…)

“НИЙСЛЭЛИЙН ЗАЛУУ ХӨТӨЧ” ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ


Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албатай хамтран гадаад хэлний зохих мэдлэгтэй оюутан, залуучуудыг аялал жуучлалын салбарт хөдөлмөр эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, тэдний мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, гадаадын жуулчдад үйлчлэх аяллын хөтчийн талаарх анхан шатны мэдлэг олгох зорилгоор “Нийслэлийн залуу хөтөч” сургалтыг 2018 оны 10-р сарын 15-ны өдрөөс 19-ний өдрүүдэд 15:00-18:00 цагийн хооронд Нийслэлийн Иргэний танхимд зохион байгуулна. (дэлгэрэнгүй…)

“ХӨДӨЛМӨРЧ ЗАЛУУЧУУД” ХӨДӨЛМӨРИЙН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГ ЭНЭ САРЫН 28-НД БОЛНО

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.6.4-т “Оюутан залуучуудыг нийгмийн хамгааллын үйлчилгээнд хамруулж, тогтвортой ажлын байраар хангах, нарийн мэргэжил эзэмшүүлэх цогц арга хэмжээг мэргэжлийн байгууллагуудтай хамтран үе шаттай зохион байгуулна”, “Нийслэлийн Залуучууд” дэд хөтөлбөрийн 3.2.8-т “Зорилтот бүлгийн залуучуудад хөдөлмөр эрхлэх таатай боломжоор хангахад дэмжлэг үзүүлэх аян өрнүүлэх” зорилтууд тусгагдсаны дагуу хүрээнд нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас санаачлан нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, “Монголын тэргэнцэртэй иргэдийн Үндэсний холбоо” ТББ, “Монголын Сонсголгүй иргэдийн нэгдсэн холбоо” ТББ-уудтай хамтран 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 10:00-17:00 цагийн хооронд нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд “Хөдөлмөрч залуучууд” хөдөлмөрийн үзэсгэлэн яармагийг зохион байгуулна. (дэлгэрэнгүй…)

1 2 3 4 18