
The post “Эерэг өөрчлөлт-Эмэгтэйчүүдийн оролцоо” хэлэлцүүлэг боллоо appeared first on Нийслэлийн Залуучуудын Хөгжлийн Газар.
]]>
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж, нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Хууль сахиулахын их сургуультай хамтран “Эерэг өөрчлөлт-Эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ХСИС-ийн Соёлын төвд 500 оюутан, залуучуудын оролцоотой зохион байгууллаа. Энэхүү уулзалт, хэлэлцүүлэг нь залуучуудад жендэрийн тэгш байдлын талаар мэдээлэл өгөх, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, охид эмэгтэйчүүд рүү чиглэсэн хүчирхийллийг таслан зогсооход залуучуудын үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, аливаа тэмдэглэлт өдрүүд, баяр ёслолыг зөв, зохистой тэмдэглэн өнгөрүүлэхэд уриалах зорилготой юм. “Эерэг өөрчлөлт-Эмэгтэйчүүдийн оролцоо” уулзалт хэлэлцүүлгийн үеэр “Нэг тэмбумаараа тэмцье 2019 – Эмэгтэйчүүдийн эв нэгдлийн хана“ олон улсын арга хэмжээг үндэсний хэмжээнд зохион байгуулах үйл ажиллагаанд оюутан залуучууд нэгдэж, урлагаар дамжуулан охид, эмэгтэйчүүд рүү чиглэсэн хүчирхийллийг таслан зогсоох зорилготой “Эмэгтэйчүүдийн эв нэгдлийн хана” сэдэвт нас насны төлөөлөл болсон эмэгтэйчүүдийн зургийг өнгөөр ялган будах нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. Тус үйл ажиллагаанд нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Хязгааргүй мөрөөд”, Жендэрийн үндэсний хорооны дэргэдэх Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлгийн ахлагч, Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Долгор “Залуу хүний хөгжил, өөрчлөлт ба жендэр”, “Сайн дурынхны хөгжлийн төв” ТББ-ын тэргүүн М.Бямбабат “Сайн дурын ажлаар нийгмийг хэрхэн өөрчлөх вэ?” сэдвүүдээр мэдээлэл өгч, хэлэлцүүлэг өрнүүллээ. Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир уулзалтыг нээж, дэлхийн улс орнууд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэх анхны утгыг хадгалан даян дэлхийн эмэгтэйчүүдэд итгэл найдвар өгөх, тэдэнд тэгш боломж олгох, зөрчигдөж буй эрхийг нь хамгаалах, охид эмэгтэйчүүд рүү чиглэсэн хүчирхийллийг таслан зогсоох, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарлаа хандуулж байна. Харин манай улсад баярын ширээ засаж, эмэгтэйчүүдэд бэлэг сэлт өгөх, хамт олон, найз нөхөдтэйгөө наргиж, цэнгэх төдийгөөр тэмдэглэн өнгөрүүлэх хандлага ажиглагдаж байгаа нь үнэн билээ. Тиймээс аливаа тэмдэглэлт өдөр, баяр ёслолыг зөв, зохистой тэмдэглэх эерэг хандлагыг нийгэмд төлөвшүүлэх нь чухал байна. Социалист улс төрийн хөдөлгөөнөөс улбаатай энэхүү тэмдэглэлт өдрийн түүхийг сөхвөл, анх 1911 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Нью-Йорк хотын нэгэн оёдлын үйлдвэрт гал гарснаас 140 ажилчин нас барсны ихэнх нь эмэгтэйчүүд байсантай холбоотойгоор 1913 оны 03 дугаар сарын 08-нд Европ даяар энх тайвны жагсаал өрнөсөн түүхтэй. Үүнээс хойш дэлхийн олон улс орнууд энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг болсон бөгөөд Монгол Улс анх 1955 онд Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн 137 дугаар зарлигаар Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэж эхэлснээс хойш эдүгээ 64 жилийн нүүрийг үзлээ. Тогтвортой байдал эдийн засгийн өсөлт, хүний эрхийн төлөөх шилжилтийн гол хүчин зүйл нь эмэгтэйчүүдийн чадавхийг дээшлүүлэх явдал бөгөөд хөгжлийн төлөөх бүх үйл хэргийн цөм хэсэгт жендэрийн тэгш байдлыг бий болгох учиртай. Тиймээс Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэх анхны утгыг алдагдуулалгүйгээр тэдний өмнө тулгамдаж буй асуудлыг шийдэх, зөрчигдөж буй эрхийг сэргээх, хамгаалах, охид, эмэгтэйчүүд рүү чиглэсэн аливаа хүчирхийллийг таслан зогсооход залуучууд Та бүхний оролцоо туйлын чухал гэдгийг тэмдэглэн хэлье. Мөн өнөөдрийн үйл ажиллагааны нэг хэсэг болох “Нэг тэмбумаараа тэмцье 2019 – Эмэгтэйчүүдийн эв нэгдлийн хана“ олон улсын арга хэмжээг үндэсний хэмжээнд зохион байгуулах үйл ажиллагааг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас дэмжин, хамтарч ажиллаж байгаа юм. “ONE BILLION RISING” буюу “НЭГ ТЭРБУМААРАА ТЭМЦЬЕ” үйл ажиллагаа нь 2013 оноос эхлэн жил бүр өрнүүлж буй дэлхийн хэмжээний томоохон хөдөлгөөн юм. Энэхүү олон улсын хөдөлгөөнийг Монгол Улсад хүний эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд болон төрийн байгууллагууд хамтран 7 дахь жилдээ зохион байгуулж байна. Залуучууд бид эерэг өөрчлөлт, зөв хөгжлийг түүчээлэгчид байх ёстой билээ.” хэмээн хэлэв
The post “Эерэг өөрчлөлт-Эмэгтэйчүүдийн оролцоо” хэлэлцүүлэг боллоо appeared first on Нийслэлийн Залуучуудын Хөгжлийн Газар.
]]>

The post Сайн дурын ажил хийдэг залуусыг төрөөс үнэлэх, олон нийтэд таниулах хөгжлийн төвийг нээлээ appeared first on Нийслэлийн Залуучуудын Хөгжлийн Газар.
]]>
Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар “Сайн дурынхны хөгжлийн төв” төрийн бус байгууллагатай хамтран “Нийслэлийн залуучуудын сайн дурын хөгжлийн төв”-ийг албан ёсоор нээж хоёр тал гэрээнд гарын үсэг зуран баталгаажууллаа.
Уг төв залуучуудын сайн дурын ажлыг дэмжих, тэдний оролцоог нэмэгдүүлэх, тусч соёлыг дэлгэрүүлэх, эерэг хандлагатай, бүтээлч иргэдийг төлөвшүүлэх зорилготой юм.

Нийслэлийн залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир:
“Бид “Сайн дурынхны хөгжлийн төв”-тэй хамтран шинэ төв нээхээр ийнхүү гэрээ байгуулж байна. Энэ нь төрийн болон ТББ-тай хамтран хийж буй анхны ажил маань юм. Тус төв нь сайн дурын ажил хийж буй залуучуудыг төрөөс үнэлэх, олон нийтэд таниулах, алдаршуулах үйл ажиллагааг хуулийн хүрээнд хийнэ.
Нийслэлийн засаг захиргааны 5-р байрны (Улаанбаатар чуулгын) Б блокийн хоёр давхарт үйл ажиллагаа явуулах уг төвийг “Сайн дурынхны хөгжлийн төв” ТББ бие даан авч явна. Нийслэлийн залуучуудын хөгжлийн газраас үнэ төлбөргүй байр ашиглуулж материаллаг туслалцаа үзүүлж байгаа юм” хэмээн ярилаа.
“Сайн дурынхны хөгжлийн төв” ТББ-ын гүйцэтгэх захирал М.Бямбабат:
“Сайн дурынхны хөгжлийн төв нь 2009 онд байгуулагдсан, нийгэмд үйлчилдэг ашгийн бус, төрийн бус байгууллага ч 2016 оноос албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
Одоогийн байдлаар манайд 15-25 насны хүүхэд залуучууд ирж оролцдог. Манай байгууллага нь сайн дурын ажлыг зөвхөн мөнгөн болон материаллаг хандив өгөх гэж үзэлгүй хүмүүст эерэг хандлага түгээж, нийгэмдээ хувь нэмрээ оруулах залуучуудыг дэмжих зорилготой юм. Бид хоёр ч удаа 500 хүнийг хамарсан судалгаа хийхэд, тэдний 90 гаруй хувь нь сайн дурын ажил хийх сонирхолтойг нь мэдсэн. Тиймээс хийж буй ажил маань нийгэмд түгэж, тогтмол үйл ажиллагаа болох боломжтой юм” хэмээв.

Хүмүүнлэгийн болон сайн дурын ажилд оролцох, нийгэмд өөрийн хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэлтэй залуучуудад “Нийслэлийн залуучуудын сайн дурын хөгжлийн төв”-ийн үүд үргэлж нээлттэй байх болно.

The post Сайн дурын ажил хийдэг залуусыг төрөөс үнэлэх, олон нийтэд таниулах хөгжлийн төвийг нээлээ appeared first on Нийслэлийн Залуучуудын Хөгжлийн Газар.
]]>
The post Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын номын санч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалт болж байна appeared first on Нийслэлийн Залуучуудын Хөгжлийн Газар.
]]>
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, Монгол Улсын Зэвсэгт Хүчний Жанжин Штаб, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан хамтран Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын номын санч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалтыг 2019 оны 02 дугаар сарын 25-наас 27-ны өдрийн хооронд зохион байгуулж байгаа бөгөөд нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Улаанбаатар хотын нийтийн төв номын санд боллоо.
Тус сургалтыг нээж, ЗХЖШ-ын Иргэн-цэргийн харилцааны хэлтсийн дарга, хурандаа С.Төмөрхуяг, нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-очир нар үг хэлэв.
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-очир: “Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар 2018 оны 06 дугаар сараас ЗХЖШ-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулан “Эерэг эх орон” аяныг зохион байгуулан ажилласан.
Тус аяны хүрээнд Улаанбаатар цэргийн хүрээний 22 цэргийн ангийн 2700 орчим алба хаагчдыг хамруулан хотын соёлч иргэний эерэг хандлагыг төлөвшүүлэх, гэр бүлийн боловсрол олгох сургалт, нөлөөллийн ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж ирсэн.
Эерэг-Эх орон аяныг ЗХЖШ-тай хамтран хоёр дахь жилдээ залуучуудад эх оронч сэтгэлгээ төлөвшүүлэх, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх зорилгоор зохион байгуулах бөгөөд энэхүү аяны 2019 оны эхний ажил болох Монгол Улсын Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын номын санч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, мэдлэг мэдээллээр хангах сургалтыг Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай хамтран зохион байгуулж байна. Тус сургалтад Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын нийт 34 номын санч оролцож байна. Энэхүү сургалтыг мэргэжлийн байгууллагатай хамтран онол, дадлагыг хослуулсан тусгай хөтөлбөрөөр зохион байгуулж, зэвсэгт хүчний анги, байгууллагуудын номын санч нарыг богино хугацаанд мэргэшүүлж байгаагаараа онцлог юм
The post Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын номын санч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалт болж байна appeared first on Нийслэлийн Залуучуудын Хөгжлийн Газар.
]]>
The post Мэдээллийн технологийн чиглэлээр өндөр цалинтай 500 ажлын байр зарлалаа appeared first on Нийслэлийн Залуучуудын Хөгжлийн Газар.
]]>
Өнөөдөр Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газраас “Эм Кэй Ай Ти” (MKIT) сургалтын төвтэй хамтран 2019 онд мэдээллийн технологийн салбарт мэргэшсэн залуучуудад гадаадаас аутсорсинг захиалга авч гүйцэтгэл хийх 500 ажлын байрыг зарлаж байгаа талаар хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.
Тус хуралд нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, “Эм Кэй Ай Ти” (MKIT) сургалтын төвийн гүйцэтгэх захирал Ш.Төгсбаяр, программ хангамжийн хэлтсийн дарга А.Амарсанаа нар оролцов.
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-очир: Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх “Мэдээллийн технологийн сургалтын төв” нь 2017 оноос хойш залуучуудыг богино хугацаанд мэдээллийн технологийн салбарт мэргэшүүлж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай хүний нөөц бэлтгэх, Монгол Улсын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн ур чадварыг дэлхийн түвшинд хүргэх, дэмжлэг үзүүлэх зорилгоор компьютерын өргөн хэрэглээний программын сургалтаас гадна “JAVA” хөгжүүлэгч, веб хөгжүүлэгч, веб дизайн, системийн зохицуулагч, өгөгдлийн сан болон фотошоп программын анхан шат, “excel” программын ахисан түвшин зэрэг нарийн мэргэжлийн 8 төрлийн сургалтыг төлбөргүй зохион байгуулж байна.
Сургалтаа “А” үнэлгээтэй төгссөн залуучуудыг “Бизнес инкубатор төв”-өөр дамжуулан цалинтай дадлагажуулж, ажлын байранд холбож өгдөг юм. Залуучуудыг нарийн мэргэжилтэй болгож, дотооддоо тогтвортой ажлын байраар хангагдах, гадаадын аж ахуй нэгж, байгууллагуудаас захиалга авч, аутсорсингийн төсөл гүйцэтгэх, эх орондоо өндөр цалинтай хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлж байгаараа онцлог юм.
Мэдээллийн технологийн сургалтын төв нь 76 компьютер, 4 сургалтын танхим, “Бизнес инкубатор төв”-өөс бүрддэг.
Тус сургалтын төвд 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нийт 2,638 залуучууд суралцах хүсэлтээ өгч, бүртгүүлсэн бөгөөд сургалт явуулах орчны хүртээмжээс хамааран 1,893 залуучуудыг мэдээллийн технологийн сургалтын төвд хамруулснаас 834 нь амжилттай төгсөж, инкубатор төвөөр дамжуулан 20 иргэнийг БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага “КОЙКА”-ын төслийн санхүүжилтээс сар бүр 440,000 төгрөгийн тэтгэлэгтэй дадлагажуулж, 120 залуучуудыг ажлын байранд холбож өгсөн юм.
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA)-ын санхүүжилттэй төслийн гүйцэтгэгч “Эм Кэй Ай Ти” (“MKIT”) сургалтын төвтэй хамтран дадлага давамгайлсан аргаар мэдээллийн технологийн чадварлаг мэргэжилтэн бэлтгэхээс гадна 2017 оноос хойш БНСУ-ын компаниудтай хамтран мэдээллийн технологийн аутсорсингийн 100 гаруй төслүүдийг амжилттай хэрэгжүүлээд байна. 2019 онд уг төслийн хүрээнд мэдээллийн технологийн аутсорсингийн ажлын захиалга гүйцэтгэх программ хангамжийн чиглэлээр 3-аас дээш жил ажилласан туршлагатай 500 мэргэжилтэн сонгон шалгаруулж авна.
“Эм Кэй Ай Ти” (MKIT) сургалтын төвийн гүйцэтгэх захирал Ш.Төгсбаяр: Мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшээгүй боловч тухайн чиглэлээр хөдөлмөр эрхлэх сонирхолтой залуучуудыг “Эм Кэй Ай Ти” (“MKIT”) сургалтын төвд 4 сарын турш төлбөргүй сурган хөгжүүлж, амжилттай төгссөн залуучуудыг 4 сарын турш инкубатор төвөөр дамжуулан бойжуулснаар ажлын байранд шууд холбон өгөх бололцоо бүрдэх юм. Тогтвортой ажлын байран дахь цалин 1 сая төгрөгөөс эхлэх бөгөөд цаашид авах цалингийн хэмжээ тухайн хүний ур чадвараас хамаарч нэмэгдэх боломжтой. Мөн залуучууд нийлж, чадвартай баг бүрдүүлж чадвал БНСУ-аас аутсорсинг захиалгаа өөрсдөө олдог болох юм.
Бид 2019 оноос эхлэн “WEB PUBLISHING” шинэ ангийг нээж байгаа бөгөөд тухайн ангид Солонгос хэлний топикийн 5-р түвшинтэй, программ хангамжийн чиглэлээр сурах сонирхолтой залуусыг урьж байна.
Хаяг: Нийслэлийн Засаг захиргааны 5-р байр, НЗХГ-ын дэргэдэх “Мэдээллийн технологийн сургалтын төв”
Утас: 9712-5557, 7012-2999
Та сургалтад бүртгүүлэхийг хүсвэл Энд дарж линкээр нэвтэрч бүртгүүлэхээс гадна сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцангаа сургалтын төвд ирж, бүртгүүлж болно.
Сургалтын төлөвлөгөө
The post Мэдээллийн технологийн чиглэлээр өндөр цалинтай 500 ажлын байр зарлалаа appeared first on Нийслэлийн Залуучуудын Хөгжлийн Газар.
]]>The post НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хороо шинэ гишүүн сонгон шалгаруулж байна appeared first on Нийслэлийн Залуучуудын Хөгжлийн Газар.
]]>Танд энэ өдрийн мэнд хүргэе!
НҮБ-н Залуучуудын Зөвлөх Хороо шинэ гишүүн сонгон шалгаруулж авч байна.
Та бүхэн өөрсдийн нийгмийн сүлжээнд түгээхийн ялдамд байгууллагынхаа залуучуудад дараах мэдээллийг түгээгээрэй. Шалгаруулалтад 15-24 насны байгууллагын төлөөлөл оролцох боломжтой бөгөөд Монголын залуучуудын дуу хоолой, төлөөлөл болгон ажиллуулах боломжтой.
Гишүүнээр элсэх ерөнхий шалгуур болон мэдээллийг фейсбүүк хуудас болон манай эвентээр зочилж үйл ажиллагаатай илүү дэлгэрэнгүй танилцаарай. Манай сонгон шалгаруулалт анкет, ур чадварын сонгон шалгаруулалт, ярилцлага гэсэн гурван шатнаас бүрдэнэ.
Цахим өргөдлийн маягтыг 2019 оны 2-р сарын 7-ны 17 цаг хүртэл хүлээн авна.
Асууж тодруулах нэмэлт зүйлс байвал ажлын цагаар 9435-4963; 9972-0126 утсаар тодруулна уу.
Цахим өргөдлийн холбоос: ЭНД ДАРНА УУ
The post НҮБ-ын Залуучуудын Зөвлөх Хороо шинэ гишүүн сонгон шалгаруулж байна appeared first on Нийслэлийн Залуучуудын Хөгжлийн Газар.
]]>
The post “МОНГОЛЫН МИСТЕР 2019” УАШТ ЭНЭ САРЫН 12-НД БОЛНО appeared first on Нийслэлийн Залуучуудын Хөгжлийн Газар.
]]>
Залуучуудын чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэх орчныг сайжруулах, нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, түүний дотор бодибилдинг, фитнесээр хичээллэхийг дэмжих зорилгоор МОНГОЛЫН МИСТЕР 2019 улсын аварга шалгаруулах 28 дахь удаагийн тэмцээнийг “Монголын Бодибилдинг Фитнесийн Холбоо” ТББ, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газартай хамтран 2019 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Корпорэйт Конвеншн төв (Corporate Convention centre)-д зохион байгуулна.
Энэ удаагийн тэмцээнд 54 клубын нийт 180 тамирчин 23 ангилалд өрсөлдөхөөр бүртгүүлсэн нь монголын бодибилдинг, фитнесийн түүхэн дэх хамгийн олон тамирчин оролцсон тэмцээн болж байгаагаараа онцлог юм.
Мөн хѳгжлийн бэрхшээлтэй тамирчдад зориулсан тусгай ангилал болон бикини төрөлд 21, 30, 40-өөс дээш насны ангилал шинээр нэмэгдэж байгаа бөгөөд МОНГОЛЫН МИСТЕР 2019 УАШТ-ний эхний 3 байранд орсон тамирчид 2019 оны Олон Улсад нэр хүндтэй Ази тивийн болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, “Арнолд классик”, “Мистер олимпиа аматюр” зэрэг тэмцээнүүдэд оролцох эрхтэй болох юм.
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир: “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Нийслэлийн Залуучууд” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, “Монголын Бодибилдинг, Фитнессийн Холбоо” ТББ-тай хамтын ажиллагааны санамж бичгийг 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан.
Тус санамж бичгийн хүрээнд МОНГОЛЫН МИСТЕР 2019 УАШТ-ийг 2 дахь жилдээ хамтран зохион байгуулах гэж байна.

Мөн дээрх санамж бичгийн хүрээнд өсвөр үе, залуучуудыг нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 22 фитнесс клубүүдэд Даваа-Баасан гарагуудад 10:00-17:00 цагуудын хооронд 50 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжоор ханган ажилласнаар өдрийн цагаар үйлчлүүлэх иргэдийн тоо 1500-аар нэмэгдсэн.
Монголын Бодибилдинг Фитнесийн Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Одбаатар: “МОНГОЛЫН МИСТЕР” УАШТ нь 1990 оноос эхлэн зохион байгуулагдсан түүхтэй бөгөөд энэ жилийн 28 дахь удаагийн тэмцээн 23 ангилалтай болж, оролцогчдын тоо өмнөх жилүүдийнхээс нэмэгдэж байгааг дуулгахад таатай байна.
Бодибилдинг фитнесийн спортоор нас насныхан өөрийн онцлогтоо тохируулан хичээллэх боломжтой бөгөөд сүүлийн жилүүдэд энэ спортыг сонирхдог залуучуудын тоо нэмэгдсээр байна.
Цаашид нийслэл Улаанбаатар хотод хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэх фитнесс клубүүдийн тоог нэмэгдүүлэх, үйлчилгээний төрлийг өргөжүүлэх, фитнесээр хичээллэх сонирхолтой иргэдэд мэргэжлийн багш нар Баасан гараг бүрийн 19:00-21:00 цагуудын хооронд үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх, амралтын өдрүүдэд хөнгөлөлттэй үнээр үйлчлэх боломжийг бий болгохоор төлөвлөн ажиллаж байна.

Холбоо барих: 9712-5557, 9928-6777
Вэб сайт: youth.ub.gov.mn
The post “МОНГОЛЫН МИСТЕР 2019” УАШТ ЭНЭ САРЫН 12-НД БОЛНО appeared first on Нийслэлийн Залуучуудын Хөгжлийн Газар.
]]>
The post “ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО-ХОТЫН ХӨГЖИЛД” Хакатон уралдааны шилдгүүд шалгарлаа appeared first on Нийслэлийн Залуучуудын Хөгжлийн Газар.
]]>
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд залуучуудын идэвхи, сайн дурын оролцоог нэмэгдүүлэх, залуучууд манлайлсан ухаалаг хот болоход тэдний хувь нэмрийг татан оролцуулах, шинэ санаа, шинэлэг шийдлийг дэмжих зорилгоор “Залуучуудын оролцоо-Хотын хөгжилд” хакатон уралдааныг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар болон “Стартап Терминал” ХХК, “Үндэсний стартап фанд” ХХК хамтран арваннэгдүгээр сарын 27-ны өдрөөс энэ сарын 9-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Тус уралдаанд нийт 24 төсөл өрсөлдөж, сүүлийн шатанд шалгарсан шилдэг 5 багийн хамт олонд мэргэжлийн менторууд болон зочин илтгэгч нар “Нийслэл Улаанбаатар хотын залуучуудын өнөөгийн байдал, статистик тоон мэдээлэл”, “Ухаалаг Улаанбаатар /SmartUB/”, “Төр хувийн хэвшлийн түншлэл”, “Төслийг хэрхэн хөгжүүлэх вэ?”, “Хөрөнгө оруулалт хэрхэн татах вэ?” зэрэг сэдвүүдээр зөвлөгөө, мэдээлэл өгөв.
Уралдаанд оролцогчид олон улсын зарчмаар хоёр хоног буюу 48 цагийн турш “Стартап терминал” ХХК-ийн бойжуулах төвд байршин, оюун ухаанаа уралдуулан шилдгээ шалгаруулав.
Баг тус бүр 3-5 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан бөгөөд тулгамдаж буй асуудалд шийдэл боловсруулан бизнес төлөвлөгөө гаргаж, төслөө танилцууллаа.
Уралдааны шилдэг 5 багаар “Смарт Зэл”, “Эко Тог”, “UB Menu”, “UB parking”, “IOT device management” багууд шалгарч, тэргүүн байранд “Смарт Зэл” багийн “Авто зогсоолын ухаалаг IOT шийдэл” төсөл шалгарч 3 сая төгрөг, дэд байранд “UB Menu” багийн “UB Menu” төсөл шалгарч 2 сая төгрөг, гутгаар байранд “IOT device management” багийн “Beetle” төсөл шалгарч 1 сая төгрөгөөр шагнуулсан бөгөөд гэрээ, хэлэлцээр хийсний дараа “Стартап терминал” ХХК-аас 21 сая төгрөгтэй дүйцэхүйц хэмжээний өртөгтэй дундын оффис, орчин нөхцөлөөр хангах юм.
Мөн тэргүүн байранд шалгарсан багийн төсөлд хэлэлцээр хийсний үр дүнд “Үндэсний Стартап фанд” ХХК 50 сая хүртэлх төгрөгийн хөрөнгө оруулалт хийх бөгөөд шилдгээр шалгарсан багууд уралдааны дэмжигч “Golden gym”, “Mobinet”, “Biz academy” “itools” зэрэг байгууллагуудын хөнгөлөлт, урамшууллын эрхийн бичиг болон бусад дагалдах шагналуудыг хүртлээ.


The post “ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО-ХОТЫН ХӨГЖИЛД” Хакатон уралдааны шилдгүүд шалгарлаа appeared first on Нийслэлийн Залуучуудын Хөгжлийн Газар.
]]>
The post “Залуучуудын оролцоо-хотын хөгжилд” шинэ санаа, шилдэг технологи шалгаруулах хакатон уралдаан болно appeared first on Нийслэлийн Залуучуудын Хөгжлийн Газар.
]]>
Нийслэлийн нийт хүн амын тоо 2017 оны байдлаар 1,417,396 байсан бөгөөд үүнээс 15-34 насны 477,249 иргэд байгаа нь нийслэл хотод оршин суугаа хүн амын 33,6 хувийг эзэлж байна. Иймээс хотын соёл, хөгжил, тохижилтод залуучуудын идэвх, сайн дурын оролцоог нэмэгдүүлэх, залуучууд манлайлсан ухаалаг хот болоход тэдний хувь нэмрийг татан оролцуулах, хэрэгжүүлж болохуйц шинэ санаа, шинэлэг шийдлийг дэмжих, бүтээлч хандлагад уриалах, сэдэлжүүлэх, нийслэл Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Залуучуудын оролцоо-Хотын хөгжилд” шинэ санаа, шилдэг технологи шалгаруулах хакатон уралдааныг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар болон “Стартап Терминал” ХХК, “Үндэсний стартап фанд” ХХК хамтран зохион байгуулж байна.

Тус уралдаан гурван үе шаттай зохион байгуулагдах бөгөөд оюутан сурагчид, стартап багууд, уралдаанд оролцох хүсэлтэй хүн бүхэнд нээлттэй. Гагцхүү багийн гишүүд тэмцээн эхлэхээс дуусах хүртэл тэмцээний талбар дээр байх шаардлагатай юм.
“Залуучуудын оролцоо-хотын хөгжилд” шинэ санаа, шилдэг технологи шалгаруулах хакатон уралдаан нь олон улсын зарчмаар хоёр хоног буюу 48 цаг зохион байгуулагдах бөгөөд 2 дахь өдөр нь шаардлага хангасан багууд төслийн илтгэлээ танилцуулан шүүгчид цаашид хэрэгжих боломжтой төслийг шалгаруулан ялагчийг тодруулах болно.
Баг тус бүр 3-5 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд тулгамдаж буй асуудалд шийдэл боловсруулан бизнес төлөвлөгөө гаргаж, төслөө танилцуулах ба тавигдах шаардлагын дагуу төслөө бэлэн болгоно.
Eрөнхий сэдэв: “УХААЛАГ УЛААНБААТАР” /SMART UB/
1 үе шат:
2018/11/27 – 2018/12/06
Ø Смарт Сити төслийн материалыг info@nsfund.mn имэйл хаяг болон http://www.hackathon.nsfund.mn хаягаар хүлээн авна.
2 үе шат:
2018/12/07
Ø Материалаа ирүүлсэн нийт багуудаас 10 багийг шалгаруулан төслийн танилцуулгыг хийлгэж, 5 багийг дараагийн шатанд шалгаруулж, олон нийтэд мэдэгдэнэ.
3 үе шат:
2018/12/08 – 2018/12/09
Ø Шалгарсан 5 баг Хакатоны хөтөлбөрийн дагуу ажиллана.
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир: Тус уралдаан нь Нийслэл Улаанбаатар хотод тулгамдаж буй, ирээдүйд тулгамдаж болзошгүй асуудлуудыг шийдвэрлэхэд залуучуудын ур ухаан, авьяас чадвараа уралдуулан бүтээсэн шилдэг шийдэл, төслүүдийг шалгаруулах ба залуучуудад боломж нээж өгч байгаа юм.
Мөн төслүүдийг цаашид ажил хэрэг болгон хэрэгжүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргахад дэмжлэг үзүүлэх болно.
Хамгийн чухал нь “Ухаалаг Улаанбаатар” хотыг хөгжүүлэхэд залуучуудын оролцоо, хувь нэмрийг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм.
Нэгдүгээр байр 3 сая, Хоёрдугаар байр 2 сая, Гуравдугаар байр 1 сая төгрөгийн шагналтай бөгөөд “Стартап терминал” ХХК-аас 21 сая төгрөгтэй дүйцэхүйц хэмжээний өртөгтэй дундын оффис, орчин нөхцөлөөр хангана. Мөн шилдгээр шалгарсан багийн төслийг зах зээлийн шаардлага хангаж байгаа тохиолдолд “Үндэсний Стартап фанд” ХХК 50 сая хүртэлх төгрөгийн санхүүжилт олгох юм.
“Хакатон” гэж юу вэ? Хакатон нь тодорхой өгөгдсөн сэдвийн хүрээнд төрөл бүрийн мэргэжил, чадвартай хүмүүсээр үр дүнтэй багийг бүрдүүлэн, богино хугацаанд шинэ санааг хөгжүүлж, асуудлыг оновчтой, бүтээлчээр шийдвэрлэх нэг төрлийн уралдаант үйл ажиллагаа юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг 7700-1981, 9712-5557 дугаарын утас, info@nsfund.mn хаягаар авч болно.
“ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО ХОТЫН ХӨГЖИЛД – ШИНЭ САНАА, ШИЛДЭГ ТЕХНОЛОГИ”
шалгаруулах 2 өдрийн хакатон уралдаанд тавигдах шаардлага
Ерөнхий сэдэв: УХААЛАГ УЛААНБААТАР (SMART UB)
Тэмцээний үе шат:
1 үе шат:
2018/11/27 – 2018/12/06
Смарт Сити төслийн материалыг info@nsfund.mn имэйл хаяг болон http://www.hackathon.nsfund.mn хаягаар хүлээн авна.
2 үе шат:
2018/12/07 – 2018/12/07
Ø Материалаа ирүүлсэн нийт багуудаас 10 багийн төслийн танилцуулгыг хийлгэж, 5 багийг дараагийн шатанд шалгаруулж, олон нийтэд мэдэгдэнэ.
3 үе шат:
2018/12/08 – 2018/12/09
Ø Шалгарсан 5 баг Хакатоны хөтөлбөрийн дагуу ажиллана.
Техникийн шаардлага:
Хакатон нь 2 өдөр явагдах тул эцсийн бүтээгдэхүүн гаргаж ирэх боломжгүй. Харин багууд 2 өдрийн дотор менторуудаас зөвлөгөө авч нэмэлт сайжруулалтаа хийнэ. 2 өдрийн эцэст PITCH (бүтээлээ танилцуулах) хийхэд дараах зүйлс тодорхой болсон байна. Үүнд:
Төслийн слайд танилцуулга,
Бизнесийн төлөвлөгөө боловсруулсан байх,
Улаанбаатар хотыг ухаалаг болгоход чиглэсэн байх,
Эдийн засгийн үр ашигтай байна,
Демо буюу ажиллах зарчмын танилцуулга, бүрэн ажилладаг байх шаардлагагүй боловч ерөнхий үйлдлүүдээ заавал гүйцэтгэдэг байх. Үүнд:
o Вэб апп бол тодорхой хэмжээнд ажилладаг вэб,
o Мобайл апп бол тодорхой хэмжээнд танилцуулж болохуйц апп,
o IOT бол тодорхой хэмжээнд ажилладаг мэдээлэл цуглуулж байгааг харуулах,
o Чат бот бол дор хаяж бэлдсэн асуултуудад хариулж чаддаг байх,
o Бусад технологиуд мөн адил тодорхой эсвэл ядаж доод түвшинд танилцуулж болохуйц ажилладаг байх,
Багууд Асуудлыг олж харсан – Шийдлийг гаргасан – Хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө бичсэн – Төлөвлөгөөний дагуу хөгжүүлэлтээ эхэлсэн байх шаардлагатай.

The post “Залуучуудын оролцоо-хотын хөгжилд” шинэ санаа, шилдэг технологи шалгаруулах хакатон уралдаан болно appeared first on Нийслэлийн Залуучуудын Хөгжлийн Газар.
]]>

The post Эерэг хандлагыг төлөвшүүлэх, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх цогц сургалт зохион байгууллаа appeared first on Нийслэлийн Залуучуудын Хөгжлийн Газар.
]]>
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний Төв, “Эрдэнэ тав” ТББ, “Эерэг тэмүүлэл” ТББ, Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран нийслэлийн ерөнхий боловсролын 65 дугаар сургуулийн ахлах ангийн 150 сурагчдын дунд “Нийслэлийн залуучуудын баримтлах 10 зөв дадал”, “Мэргэжил бүхэн сайхан”, “Хорт зуршлаас урьдчилан сэргийлэх” “Эерэг хандлага” зэрэг сэдвүүдээр цогц сургалтыг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгууллаа.

Тус сургалтаар нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын захиргааны хэлтсийн дарга Н.Мандуул, “Эрдэнэ Тав” ТББ-ын тэргүүн Н.Энхбаатар нар сурагчдад мэргэжлээ хэрхэн зөв сонгох, хорт зуршлаас татгалзах, эерэг хандлагыг төлөвшүүлэх сэдвээр сурагчдад мэдээлэл өглөө.
Өсвөр үе, залуучуудын хандлагыг эерэг, зөв болгох, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, ирээдүйн мэргэжлээ зөв сонгох талаар зөвөлгөө өгөх зэрэг нөлөөллийн ажлуудыг нийслэлийн 9 дүүрэгт Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

The post Эерэг хандлагыг төлөвшүүлэх, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх цогц сургалт зохион байгууллаа appeared first on Нийслэлийн Залуучуудын Хөгжлийн Газар.
]]>
The post ЗАЛУУЧУУДЫГ ЭЕРЭГ ХАНДЛАГАД УРИАЛСАН ЦОГЦ СУРГАЛТУУД ЭХЭЛЛЭЭ appeared first on Нийслэлийн Залуучуудын Хөгжлийн Газар.
]]>
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Залуучуудад иргэний ёс суртахууныг төлөвшүүлэх, авьяас чадварыг хөгжүүлэх, чөлөөт цагийн орчин нөхцөл бүрдэнэ. Нийслэлийн хөгжил тохижилтод залуучуудын санаачилга, оролцоог дэмжих тогтолцоо бүрдэж эрүүл чийрэг оюунлаг, бүтээлч залуус манлайлсан хот” болох зорилтыг дэвшүүлсэн бөгөөд тус зорилтын хүрээнд нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар “Нийслэлийн залуучуудын баримтлах 10 зөв дадал”, “Мэргэжил бүхэн сайхан”, “Хорт зуршлаас урьдчилан сэргийлэх” аяныг зохион байгуулж байна. Тус аянуудын хүрээнд өсвөр үе, залуучуудад их хотын соёл, эерэг хандлага төлөвшүүлэх, хорт зуршил, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл өгч, ирээдүйн ажил мэргэжлээ оновчтой сонгоход дэмжлэг үзүүлэх зорилготой цогц сургалтад өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй цогцолбор сургуулийн ахлах ангийн 150 сурагчдыг хамруулав. Дээрх цогц сургалтуудыг дүүргүүдийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, Сэтгэцийн эрүүл мэндийн Үндэсний Төв, “Эрдэнэ тав” ТББ, “Эерэг тэмүүлэл” ТББ –тай хамтран, нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг хамруулахаар төлөвлөн ажиллаж байна гэж. нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ



The post ЗАЛУУЧУУДЫГ ЭЕРЭГ ХАНДЛАГАД УРИАЛСАН ЦОГЦ СУРГАЛТУУД ЭХЭЛЛЭЭ appeared first on Нийслэлийн Залуучуудын Хөгжлийн Газар.
]]>