БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA), БНСУ-ын мэдээллийн технологийн салбарын томоохон корпорациудын нэг болох To be soft Co.,Ltd, Epal Co.,Ltd компаниудын санхүүжилтээр MKIT сургалтын төв нь Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн залуучуудын хөгжлийн газартай хамтран Монголын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийг хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулж дэлхийн түвшинд хүргэх зорилгоор мэргэжилтэн бэлтгэх, мэргэжлийн боловсон хүчнийг оффисын програмууд болон интернетийн орчинд ажиллуулж сургах сургалтуудыг иргэдэд үнэ төлбөргүй явуулах төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэн ажиллаж байна. “MKIT” Сургалтын төв нь 2017 оны сургалтын хөтөлбөрт дараахь сургалтуудыг зохион байгуулан бүртгэл авч байна.
Нэг Сарын сургалт долоо хоногт 3удаа 1 цаг 30минутаар нийт 13 өдрийн сургалттай нэг ээлжинд 30 сурагчтайгаар үндсэн хэрэглээний програм зааж жилд 360 хүн сургах зорилготой байна.
Энэхүү мэргэшүүлэх сургалт нь комьпютерийн суурь мэдлэгтэй элсэгчдийг сонгон шалгаруулан 3 сарын практик сургалтаа долоо хоногт 3 удаа 2 цаг 30 минутаар нийт 39 өдрийн сургалттай нэг ээлжинд 20 сурагчтайгаар Java програмын хэл зааж жилд 80 хүн сургах зорилготой.
Энэхүү мэргэшүүлэх сургалт нь комьпютерийн суурь мэдлэгтэй элсэгчдийг сонгон шалгаруулан 3 сарын практик сургалтаа долоо хоногт 3 удаа 2 цаг 30 минутаар нийт 39 өдрийн сургалттай нэг ээлжинд 20 сурагчтайгаар Веб програмын хэлүүд зааж жилд 80 хүн сургах зорилготой.
3 сарын практик сургалт долоо хоногт 1 удаа 4 цагаар нийт 12 өдрийн сургалттай нэг ээлжинд 15 сурагчтайгаар Дизайн хийхэд ашиглагдах хэрэгслүүдийг зааж жилд 60 хүн сургах зорилготой байна.
2 сарын практик сургалт долоо хоногт 1 удаа 2 цагаар нийт 8 өдрийн сургалттай нэг ээлжинд 10 сурагчтайгаар Систем админстратор чиглэлээр сургаж жилд 60 хүн сургах зорилготой байна.
2 сарын практик сургалт долоо хоногт 1 удаа 2 цагаар нийт 8 өдрийн сургалттай нэг ээлжинд 10 сурагчтайгаар Өгөдлийн сангийн чиглэлээр сургаж жилд 60 хүн сургах зорилготой байна.
Энэхүү сургалтанд манай сургалтын төвд сурч байгаа хүүхдүүд үнэ төлбөргүй хамрагдана. /Мэргэжлийн ангид суралцагчид/
Манай сургалтыг амжилттай төгссөн 10 сурагчдад бизнес инкубатор орчинг бүрдүүлэн өгч өөрсдийн төсөл ажиллуудад хамруулан, солонгосын зах зээл дээрх аутсорсингийн ажлуудад хамруулах зорилготой ажиллана.
Сургалт зохион байгуулагдах сарууд:
Сургалт | Сургалт үргэлжлэх хугацаа | Суралцагсдын тоо | Сургалт эхлэх сарууд | |||
Нийт 7 хоног | 7хоногт | 1 удаа | Сараар | |||
Компьютерийн үндсэн хэрэглээ | 4долоо хоног | 3 удаа | 60мин | 1 сар | 15-аас 50 хүртэл | 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12 саруудад |
Вэб дизайн | 12долоо хоног | 3 удаа | 150мин | 3 сар | 20 хүртэл | 4, 9, 12 саруудад |
Вэб хөгжүүлэгч | 12долоо хоног | 3 удаа | 80мин | 3 сар | 20 хүртэл | 3,6,9,12 саруудад |
Жава | 12долоо хоног | 3 удаа | 150мин | 3 сар | 20 хүртэл | 3,6,9,12 саруудад |
Систем администратор | 12долоо хоног | 2 удаа | 120мин | 3 сар | 10 хүртэл | Захиалгын дагуу
|
Өгөгдлийн сан | 12долоо хоног | 2 удаа | 120мин | 3 сар | 10 хүртэл | Захиалгын дагуу |
Вэб хөгжүүлэх хэрэгсэл | 4долоо хоног | 2 удаа | 50мин | 1 сар | 5 хүртэл | Захиалгын дагуу |
Сургалтанд хэрхэн хамрагдах вэ?
Компьютерийн үндсэн хэрэглээний сургалтанд:
MK IT сургалтын төвийн мэргэжлийн ангийн сургалтын бүртгэл дараах 5 үе шатаар явагдана.
1. Анкет бөглөх (Онлайнаар / https://goo.gl/pdoknh болон сургалтын төв дээр ирж өгөх боломжтой)
2. Бид таны хүсэлтийг хянана. /Бүртгүүлсэн тохиолдолд шалгалт болох өдрийг утсаар мэдээлнэ./
3. Шалгалт өгнө. /I Q болон англи хэл/
4. Ярилцлага.
5. Эцсийн дүн гарна.
НЗХГ “MKIT” сургалтын төв