НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ
НИЙСЛЭЛИЙН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

Үндэсний тэргүүлэгч 60 аж ахуй нэгжийн 600 ажлын байр зарлагдлаа

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар нь Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ), “Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ, “Гадаадад Төгсөгчдийн Нэгдсэн Зөвлөл” ТББ, хүний нөөцийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Шинэ хөгжлийн түлхүүр” (MSDI) ТББ-уудтай хамтран “Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” хөдөлмөрийн үзэсгэлэн, яармагийг 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр МҮХАҮТ-ын Их танхимд зохион байгууллаа. (дэлгэрэнгүй…)

“ЭХ ОРОНДОО ХӨДӨЛМӨР ЭРХЭЛЦГЭЭЕ” хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг болно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.6.6-д “гадаадад сурч, ажиллаж хөдөлмөрлөж байсан залуучуудыг дэмжиж, ажлын байраар хангах, хамтран ажиллах төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх”, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар 2017 оны 158 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн Залуучууд” дэд хөтөлбөрийн 3.2.7-д “гадаад болон дотоодод сурч боловсрон, нарийн мэргэжил эзэмшсэн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа зохион байгуулах” зорилтыг хангахаар “Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе” хөдөлмөрийн үзэсгэлэн, яармагийг 2018 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн 13:00-17:00 цагийн хооронд МҮХАҮТ-ын Их танхимд зохион байгуулна. (дэлгэрэнгүй…)

Компьютерийн үндсэн хэрэглээний сургалтыг 151 залуу амжилттай төгслөө

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар “Залуучуудын хөгжлийг дэмжих төв”-ийг 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр албан ёсоор нээж, мэдээллийн технологийн сургалтын төв, бизнес инкубатор төвийн үйл ажиллагааг явуулж эхэлсэн. (дэлгэрэнгүй…)

Залуучуудын байгууллагын уламжлалыг өвлүүлэх Гурван үеийн хүндэтгэлийн чуулган боллоо

Нийслэлийн залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 95 жилийн ой, нийслэлийн хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн хүүхэд, залуучуудын байгууллагын ахмад үеийн төлөөллүүдийн санаачилгыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд дэмжин “Гурван үеийн хүндэтгэлийн чуулган”-ыг 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр нийслэлийн Улаанбаатар чуулгад зохион байгуулав. (дэлгэрэнгүй…)

ЗАЛУУЧУУДАД ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР ҮЙЛЧЛЭХ ФИТНЕСС ТӨВ ХОЁРООР НЭМЭГДЛЭЭ

Монгол улсын Залуучуудын өдрийг тохиолдуулан нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс болон Залуучуудын хөгжлийн төвтэй хамтран 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа “Баян-Оргил”, “Бумба-Од” фитнесс клубүүдийг “Залуучуудын хөгжлийг дэмжигч байгууллага”-аар тодруулан батламж олгов. (дэлгэрэнгүй…)

1 2 3 4 5 15