НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ
НИЙСЛЭЛИЙН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

Хууль сурталчилах сургалтад хамрагдсан тухай

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар байгууллагын ажилтан, албан хаагчдыг чадавхжуулах, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх сургалтыг Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 15:00-16:00 цагийн хооронд Нийслэлийн Засаг захиргааны 5 дугаар байрны хурлын танхимд зохион байгуулав.

Тус сургалтад Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хууль зүйн сургалт, мэдээлэл, сурталчилгааны төвийн эрхлэгч А.Түвшинтулга Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар мэдээлэл хийж, албан хаагчдын сонирхсон асуултад хариулт, зөвлөгөө өгөв.